МЭДЭЭ НЭМЭХ  

Даяарчлал гэж чухам яг юу юм бэ?

  • 2,574 уншсан
  • 6
  • 2014/02/03

XX зууны сүүлийн хагаст хүн төрөлхтөнд даяарчлал гэдэг үзэл суртал, хэм хэмжээг Барууны элитүүд тулгасан билээ. Харин тэгвэл даяарчлалын цаад мөн чанар бол бүх хүн төрөлхтнийг эрхшээн удирдах бүхий л хөшүүргүүд (мөнгө санхүү, эдийн засаг, соёл, байгалийн нөөц баялаг, хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүчийг нь хямд цөлмөх боломжууд гэх мэт)-ийг булаан эзлэх үйл явц юм.

Үүнийг мөнгө хүүлэх банкны бизнес үүссэн цагаас хойш сүүлийн 400 орчим жилд болж өнгөрсөн эзлэн түрэмгийлэх дайнууд үүн дээр дэлхийн I ба II, Хүйтэн дайныг өдөөж үүнээс өөртөө асар их ашиг унагасан, эрт дээр үеэс хүнийг боолчлолд худалдах ба хар тамхины наймаа, улс орнуудад мөнгө хүүлэх гэх мэт аргаар шимэгчилж хэт баяжсан банк санхүүгийн олигархи бүлэглэл далдуур зүтгүүлж байгаа ажээ. 

Үнэн хэрэг дээрээ "даяарчлал" гэдэг энэ үйл ажиллагаа бол ингэж зальтай нэрлэсэн ч харин цаад мөн чанар нь дэлхийн бүх улс орнуудыг, ард түмнүүдийг эзлэн түрэмгийлж эрхшээлдээ оруулах гэсэн колоничлолын орчин үеийн халхавч юм. Энэхүү бүх хүн төрөлхтнийг “нэг гар доор хийж базах” гэсэн оролдлогууд түүхийн туршид олон тооны эзлэн түрэмгийлэх дайнуудын хамгийн гол цаад зорилго байсан бөгөөд гагцхүү сөрөн зогсож үүний эсрэг тэмцэж тусгаар тогтнол, бие даасан байдлаа хамгаалж ирсэн улс, ард түмнүүд л дэлхийн газрын зураг дээр тэсч үлдсэн билээ. 


Жич: Манай зарим ухвар мөчид хүмүүс эсвэл хөлсний үзэл сурталчид Монгол улс 1921-1990 онд Оросын колоничлолд байсан мэт ямар нэг тодорхой факт баримт, бодиттой судалгаагүйгээр гагцхүү сэтгэл хөөрлөөр дүгнэж үзэл сурталжин их ярьж бичдэг болсон. Гэвч энэ бүхнийг хүн төрөлхтний түүхэнд бодитоор байсан, одоо ч байсаар байгаа харийн колоничлолын сонгодог шинж чанарууд ба хүргэдэг үр дагавруудтай нь өнгөрсөн 70 жилд олсон байсан ололт амжилтууд ба гарз хохирлуудаа шинжлэх ухааны үүднээ харьцуулан үзвээс шал өөр дүр зураг гарч ирдэг. Бид манай улс үндэстэн 20-р зууны эхэн үед чухам ямар болчихсон байсан, үүнийг гэтлэн давахын тулд ямар их хүчин чармайлт цаг хугацаа хэрэгтэй болсон, бид бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд хүрчихсэн байсан зэргийг эргэн авч үзэж гагцхүү факт баримтуудад л үндэслэж ярих ёстой юм. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичнээ...


Харин "Хүйтэн дайн"-ы дараа манай гариг зарим гэнэн хүмүүсийн бодож байснаар бумбын орон болчихоогүй ба энэ үйл явц ардчилал+эрх чөлөө+чөлөөт зах зээл гэх мэт анх сонсоход бол сайн сайхан, жирийн хүмүүсийн төлөө мэт санагдах гэвч харамсалтай нь хулхи үгэн халхавчуудын доор цааш улам гүнзгийрсээр байна! Яагаад хортой алим гадна талаасаа час улаан + маш сайхан харагддаг гэдгийг сануулж ёгтолсон нэг  үлгэр байдгийг эргэн санаарай, эргүүлэн бодоорой...

Эрт дээр үед эртний Егитетийн нууц мэдлэгүүдийг хадгалагчид дэлхийн ард түмнүүдийн худалдаа, соёлын харьцааг ашиглаж аажмаар өөрийн бүрэн эрхшээлд татан оруулж эзлэн авах арга болгон хувиргаж энэхүү худалдаа, соёлын харьцааг өөрсдийн явцуу ашиг зорилгоор зүтгүүлж удирдаж болно гэдгийг ойлгосон ажээ. Тэднийг залгамжлагчид - өнөөгийн Барууны санхүүгийн элитүүд өөрсдийн энэ зорилгодоо хүрэхийн тулд энэхүү үйл явцын цаад мөн чанарыг хүмүүсээс нуухын тулд үүнийг "даяарчлал" гэж нэрлэж улс орнуудын нийгэм хүн ардын "тархийг барих" - далдаас удирдах ерөнхий зарчмууд ба схемүүдийг боловсруулж энэ үйл явцыг толгойлж эхэлсэн байна...

Одоо даяарчлалын энэхүү үйл явцыг хэрхэн яаж, ямар 6 арга зэвсгээр далдаас удирдаж байгааг авч үзье.

6 дахь арга зэвсэг нь бол алж устгах зэвсэг юм. Энэ бол эрт дээр үеэс энэ зорилгоор хэрэглэж ирсэн уламжлалт буу зэвсэг, танк, бөмбөгдөгч онгоцууд гэх мэт юм. Энэ нь хүмүүсийг алж устгаж мөн материаллаг баялагийг нь эвдэн сүйтгэж буулган авч эрхшээлдээ оруулах зорилготой байсаар ирсэн юм.

“Дайн бол энэхүү улстөрийн бодлогыг өөр арга хэрэгслүүдээр л үргэлжлүүлж байгаа хэрэг юм”

Карл фон Клаузевиц

Хамгийн эртний, хүмүүсийг эрхшээл удирдлагадаа хурдан оруулах арга бол дайн юм. Аливаа дайны зорилго бол нутаг дэвсгэр, байгалийн нөөц баялагууд ба хүн амынх нөөц боломжуудыг булаан эзэлж авах эсвэл дайснаа бүрэн устгаж хүйс тэмтрэх явдал билээ. Хүн төрөлхтний түүхэнд ийм олон олон цус асгаруулсан дайнууд гарч байсаан. Даян дэлхийн түүхэн үйл явцын үр дүнд бүхэл бүтэн улс, ард түмнүүдийг устган боолчлох зорилготой илүү нарийн бодож төлөвлөсөн, илүү төгс арга зэвсгүүд гарч ирэх болсон юм.

Одоо хүн төрөлхтөн үүний урхинд орсон байгаа билээ. Учир нь одоо хүн төрөлхтний нэг хэсэг нь тусгаар тогтнол, бие даасан байдлаа хадгалж байхын тулд (!) нөгөө дайсагнагч талаас тулгаж өөр арга замгүй болгож байгаа, эцэс төгсгөлгүй зэвсгээр хөөцөлдөхөд улам их баялагаа хөрөнгө хүч гаргаж байхаас өөр аргагүй байдалд орчихоод байгаа юм. Эцсийн эцэст одоо олон улс орнууд өөрийн геоулстөрийн дайсантайгаа хамт манай гаригийн бүх амьдралыг, хүн төрөлхтний бүх соёл иргэншлийг устгаж чадах тийм их хүчтэй зэвсгүүдийг бодож бүтээсэн, хуримтлуулсан байгаа билээ. Тэдний нэг хэсэг нь бусад улс орнууд уруу элдэв шалтгаар дайн хийх, харин ихэнх нь өөрсдийгөө батлан хамгаалахаас өөр аргагүй байдлаас улам их цэргийн зардлууд гаргах болсон билээ...

Өнөөдрийн энэ дэлхий дээр ардчилал гээч бол үнэт зүйл бус харин эзлэн түрэмгийлэх зэвсэг, эдийн засгийг нь түүхий эдийг нь борлуулалтын зах зээлийг нь булаан эзлэх халхавч, ард түмнүүдийг санхүүгийн бүрэн эрхшээлдээ барьж байх “тархины аргамжаа”, үзэл суртлын зэвсэг юм байна гэдгийг улам бүр олон хүмүүс олж харж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсоор байгаа юм. Ардчиллын “цайз” гэж сурталддаг нэг улс 16 триллион долларын гадаад өрөндөө живсэн байгаа мөртлөө жил бүр ойролцоогоор 1 триллион долларыг цэрэг дайны зардалдаа гаргаж бараг жил бүр хулхи шалтагаар шинэ дайн дэгдээж байна. Энэ их дайны зардал нь манай бөмбөрцгийн үлдсэн бүх (!) улсуудын 1 жилд батлан хамгаалахдаа зарцуулдаг бүх зардлуудыг нэмснээс ч илүү их байгаа юм...

5 дахь арга зэвсэг нь бол улс, ард түмнүүдийг аймаглан устгах - геноцидын зэвсэг юм

Үүнд архи тамхи, мансууруулах бодисууд, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд эмүүд, “хүнсний” гэх элдэв төрлийн хүнсний нэмэгдлүүд болон бусад химийн аргууд ордог. Энэ нь зөвхөн өнөөдөр амьдарч байгаа жирийн хүмүүсийг төдийгүй тэдний үр удам, хойч үеийг нь удамшлын өвчтэй болгож дархлалыг нь сулруулах замаар аажмаар устгаж байна.

“Дорно зүгийн варваруудаас ариун цэвэрч байдлыг нь устгаж үгүй хийх хэрэгтэй. Тэдэнд зөвхөн архи ба тамхи л нэвтрүүлэх ёстой”            Адольф Гитлер

Энэхүү геноцидын зэвсгийн тусламжтайгаар өөрөөр хэлбэл мансууруулах бодисууд, архи тамхи, зарим вакцинууд ба генийн өөрчлөлтүүдтэй хүнсээр бүхэл бүтэн ард түмнүүдийг устгах эсвэл өөрийн зорилгуудын доор эрхшээлдээ оруулж эхлээд байна. Гэхдээ энэ бүхнийг нь ард түмнүүд, жирийн хүмүүс геноцидийн зэвсэг гэдгийг нь таньж мэдэхгүй байлгахын тулд тэдгээр "хоруудаа" элдвийн моод зуршил, өнөөгийн энэ “барууны соёл”, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, зориуд түгээж тараасан байгаа үг слэнг хэллэгүүд, ямар ч хоргүй зүгээр л стресс тайлах хэрэгслүүд гэж, зугаа цэнгэлд заавал хэрэгтэй эд гэж сурталчилж, вакциныг зарим өвчинд тэсвэртэй байлгадаг гэх мэт түмэн хулхи шалтгаануудаар хийж байна. Бодит байдал дээр энэ нь тухайн үндэстний удам угсаатны генийн санг устгаж байгаа, өнөөгийн болон ирээдүй хойч үеийн хүмүүсийг сэтгэл оюуны хувьд төдийгүй бие бялдарын хувьд алж устгаж байгаа геноцидын зэвсэг юм.

Энэ бүхэн бидний, монгол хүн нэг бүрийн ойлгож ухамсарлаж байж хийсэн сонголт мөн гэж үү? Энэ бол бидэнд элдэв реклам, моод, дотоод ухамсарт нь зугуухан гэхдээ хүчээр суулгаж өгсөн байгаа үнэндээ бол “сонголтгүй сонголт” юм. Одоогийн энэ амьдралын орчин, орчин үеийн гэгч “соёл” нь өнөөгийн хүмүүсийг бүүр хүүхэд байхаас л Худлаа №1 (элдэв энэ бүх хорыг хэмжээтэй хэрэглэвэл яах ч үгүй гэсэн) эсвэл Худлаа №2 (элдэв энэ хоруудыг хэмжээгүй хэрэглэвэл хор уршигтай гэдэг)-ын нэгийг л сонго гэж байнга ТВ, сонингоор сурталдаж байдаг билээ.

4 дэх арга нь улс түмнүүдийг эдийн засгийн бүрэн хараат, гэнэн улстөрчид залуу үеийг нь эрүүл ухаанаас “эрх чөлөөтэй” болсон боолуудаа болгох арга зэвсэг юм.

Даяарчлал гэдэг энэ төслийн цаад эзэд хүн төрөлхтнийг “хуурамч цаасан” мөнгөний бүрэн эрхшээлдээ оруулах,мөнгө хүүлэгчдийн дэлхийн сүлжээндээ татан оруулж залгих зорилготой юм.

“Аливаа улс орны мөнгөний бүх эрх мэдэл хяналтыг л надад өгчих, тэгвэл хэн хууль тогтоож байх нь надад огтхон ч падгүй”.                  Амшель Ротшильд

Даяарчлагчид бүх ард түмнүүдийг устгачих нь ямар ч утгагүй, иймээс өнөөгийн үнэн хэрэг дээрээ боолууд болгосон байгаа хүмүүсээс хэн нэг нь үлдэх ёстой. Ийм учраас улс түмнүүдийг эдийн засгийг тэд өөрсдийн явцуу гэр бүлийн кланы эрх ашгуудынхаа бүрэн эрхшээлд оруулахаар зүтгэж байна. Гэхдээ яаж гэдгийг нь, үнэн хэрэг дээрээ чухам юу болоод байгааг нь ихэнх хүмүүс, ард түмнүүд ойлгохгүй (!) байхаар хийж байна. Үүнийгээ тэд өнөө үед дэлхийн мөнгө болгосон байгаа доллар-аараа дамжуулан, ОУВСан + ДБанк мэтийн зээлийн байгууллагуудаар мөнгө хүүлэгчдийн зээлийн хүүгээр дамжуулан хийсээр байна. Эдгээр банкирууд нийгэмд хэрэгтэй юу ч хийдэггүй мөртлөө зээлийн хүүгээрээ солиотой их орлого олж байдаг байна.

Харин хүмүүс, гэр бүлүүд, бүхэл бүтэн ард түмнүүд бүх насаараа ажиллаад ч энэ өрийн дөнгөнөөс мултарах боломжгүй байгаа нь мөн чанарын хувьд жинхэнэ боолчлол юм. Энэ механизмыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа их орох учир эхлээд нийгмийг амьдралд хэрэгжих боломжгүй эдийн засгийн нэг онолд итгүүлж үнэмшүүлдэг юм. Урьд нь маркизм гэж байсан бол одоо чөлөөт зах зээлийн economics онол гээчийг тулган хэрэгжүүлж байна. Ийм тохиолдолд бүх нийгэм тэр аяараа, хүмүүс зээл авдаг үгүйгээс үл шалтгаалан, энэ бүх далд механизмыг ойлгож байгаа эсэхээс үл шалтгаалан бодит байдал дээр эдийн засгийн бүрэн хараат, банкируудын энэ өчүүхэн давхаргын бүрэн эрхшээл доор нь орж байгаа нь тэр юм. Ийм болгосон хүмүүс эргээд энэхүү араатан шиг системийг өөрийг нь тэтгэж тэжээж байдаг юм.

3 дахь арга нь шашин, үзэл суртлууд, технологиуд, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд юм. Энэ нь хүмүүсийг дотоод ухамсар, ойлголт төсөөллийг энэхүү даяар эзэрхэг эзэд өөрсөддөө хэрэгтэй байдлаар боловсруулж байх боломжийг өгдөг.

 

“Баримт нотолгоонууд нь зөвхөн яаж тайлбарлаж харуулахаас шалтгаалдаг”. Фридрих Ницце

Хүмүүсийн дотоод ухамсар, ойлголт төсөөллүүдийг тодорхой байдлаар боловсруулсны дараа тэр ард түмнүүдийг эсвэл нийгмийн анги давхаргуудыг элдвийн буруу үзэл суртлаар, шашин шүтлэгүүдээр, нийгмийн догм номлолуудаар, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар далдаас хамаагүй үр дүнтэй амархаан залж удирдаж болдог. Хэрэв хэрэгтэй бол урьдаас суулгаж өгсөн байгаа сэдлүүд, дотоод зөрчлүүдийг нь өдөөн хатгах, захиалгат аллагууд, хэрүүл дагуулсан нийтлэлүүд, шог зураг гэх мэтийн тусгай аргуудаар өдөөн сэдрээж бүхэл бүтэн ард түмнүүдийг хооронд нь мөргөлдүүлж болдог. Энэ нь хөндлөнгөөс харахад санамсаргүй тохиолдлын юм шиг санагдаж болох юм.

Одоо бид бүхэн Ойрхи Дорнод ба Европт түүхэн явцад бүрэлдсэн лалын болон библийн загалмайтны шашинтнуудыг хооронд нь мөргөлдүүлж дэлхийн шинэ дайн гаргах оролдлогуудыг нь харж байна. Хүмүүсийн дотоод ухамсар ба ойлголт төсөөллүүдийг “хэрэгтэй чиглэлд” боловсруулдаг хамгийн хүчтэй зэвсэг бол телевизийн сувгууд юм. Олонхи хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг бодит байдлыг харуулдаг, мэдээллийн хэрэгслүүд гэж тооцож байдаг боловч гашуун үнэн бол ТВ нь тухай асуудалд хандах хүмүүсийн хандлагыг хөшигний ар дахь эздэд хэрэгтэй байдлаар бүрдүүлж хүмүүсийг мэдээллийн бүслэлтэнд, мэдээллийн барьцаанд оруулж барьж байдаг зэвсэг нь юм.

2 дахь арга зэвсэг нь тухайн ард түмний түүхийг "дахин засаж бичиж" түүхэн ой санамжийг нь үгүй хийх явдал юм. 

“Ирээдүйд том алдаа гаргахгүй байхын тулд өнгөрснөө байнга эргэн харж бай”

Эртний дорно дахины цэцэн үг 

Өөрийн эх орны жинхэнэ түүхийг, эцэг эхийнхээ түүх намтарыг мартсан хүн бол үндэснээсээ тасарсан мод гэдэг нь тодорхой билээ. Хэрэв бүхэл бүтэн ард түмэн өөрийн улс, ард түмний түүхийг мартаж харийн хүмүүсийн бидэнд тулган нялзаасан түүхэнд итгэх юм бол юу болох вэ? Ард түмний түүхийг тодорхой зорилгоор, үзэл сурталын өнцгөөс гуйвуулан бичсэн тохиолдолд энэ нь тухайн ард түмний ирээдүйг нь гарцаагүй өөрчилдөг гэдэг зүй тогтол, түүхэн сургамж байдаг билээ!

Чухамдаа ийм учраас шинэ+харийн+эзлэн түрэмгийлэгч үзэл сурталд тулгуурласан ИЙМ УЧРААС харийн хүчний гар хөл болсон ХҮЧИН улстөрийн тайзан дээр гарч ирэхэд ТҮҮХийг заавал харийн үзэл сурталд+өөрсөддөө ашигтай байхаар  гуйвуулдаг. Ингэж түүхийн зарим баримтуудыг хасч+танаж харин заримыг нь хэт дөвийлгөн хэтрүүлж гуйвуулан бичиж тэр ард түмний ТҮҮХЭН ОЙ САНАМЖ-ийг нь арчихыг зорилгоо болгодог.

1990 онд манай эхэлсэн энэ үйл явц бидний ТҮҮХийг засч бичихээс эхэлснийг санагтун! Энэ "шинэ түүх"-энд нь маш олон түүхэн бодит баримтуудыг чухамдаа өнөөгийн энэ "байдлаа" зөвтгөхөд чиглүүлж янзалж бичсэн маш олон манипуляци + гуйвуулалт хэтрүүлэгүүд байгаа... Түүхийг гуйвуулж олон нийтийн тархийг угаахын тулд нэг бол зөвхөн "хэрэгтэй" зарим "баримтуудыг" түүж бичдэг, эсвэл өөр чухал түүхэн бодит баримтуудыг огт дурсдаггүй хаядаг, эсвэл бүүр санаанаасаа зохиож гүжирдэж бичдэг юмаа. Үүний үр дүнд хүмүүс олон нийтийн толгойд шаал өөр ойлголт төсөөлөл үлддэг ба энэ нь эргээд хүмүүсийг ялангуяа хүүхэд залуучуудыг "түүхээ мэдэхгүй ойд төөрсөн сармагчин лугаа адил " болгодог. Өнөөгийн дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдийг үзээрэй, ТҮҮХийг гадарладаг бол чухам яаж түүхийг зааж байгааг үзээд та бүхэн үнэхээр шооконд орох вий...!!!

Гэхдээ энэ харийн үзэл сурталд сохорсон улстөрчид, эрхшээлд нь орсон эрх баригчид өөрсдийг нь ч бас харийн энэ хүчин цаад зорилгодоо далдуур ашиглаж байгааг тэр болгон мэддэггүй!

Ийм учраас "хүмүүс түүхээсээ хэзээ ч сургамж авдаггүй боловч Түүх зөвхөн эдгээр сургамжуудыг нь санахгүй, мэдэхгүй байсных төлөө хатуу шийтгэдэг" гэдгийг хэзээд санаж байх ёстой.

1-р арга зэвсэг нь хүмүүс, хойч үеийнх нь ертөнцийг үзэх үзлийг нь бүрэн "төрөл арилжуулах" явдал юм! 

“Улс орныг нэгмөсөн эрхшээлдээ оруулж дарж авахын тулд хүүхэд залуучуудыг нь өөртөө хэрэгтэй байдлаар хүмүүжүүл”         Дорно дахины мэргэн үг

Хэрэв бүхэл бүтэн ард түмний ертөнцийг үзэх үзлийг нь ямар нэг байдлаар харийн хүмүүст хэрэгтэй, тэдэнд ашигтай байдлаар өөрчилж чадах юм бол энэ ард түмнийг мөнхийн эрхшээлдээ оруулж нэгмөсөн дарж авлаа гэсэн үг юм. Хэрэв ертөнцийг үзэх үзлээ харийнханд "алдаж" материаллаг үнэт зүйлүүдийг нь шүтэж хулхи сурталд нь донтож амьдрах юм бол хожим энэхүү аймшигт төрөл арилжилтыг хэзээ ч буцаан эргүүлж улс үндэстнийхээ хувьд бүрэн боолчлолоос нь сугарах, үндэстний дотоод ухамсар эрх чөлөөгөө буцаан сэргээх бараг боломжгүй болдог. Үүнийг хүн төрөлхтний буурал түүхэн дэх чухамдаа ийм замаар орж газрын хөрснөөс арчигдсан олон үндэстний гашуун түүхүүд нотолж байгаа билээ. Ийм тохиолдолд ард түмэн өөрөө түрэмгийлэн эзлэгчдийнхээ ашиг сонирхлыг өөрсдийн хэвийн амьдралын нэг хэсэг хэмээн гүнзгий төөрөлдөж өөрсдөө энэ дэглэмийг хамгаалж байдаг.

Үүний хамгийн хурц тод жишээ бол 200 гаруй жил Британийн колоничлол доор байсан Энэтхэг дэх нийгмийн кастын зохион байгуулалт юм. Одоо Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр ойролцоогоор 300 сая гаруй хүмүүс аймшигт ядуурал бүрэн гуйланчлал дотор амь зууцгааж байна. Тэднийг Үл тэвчих каст гэж нэрлэцгээдэг. Тэр олон хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг нь өөрчилж энэхүү аймшигт ядуу гуйлгачин байдлаа нийгэм дотор оршин тогтнох цорын ганц боломжит арга гэж үздэг ертөнцийг үзэх үзэлтэй болгосонд энэ бузар гэмт хэргийн бүх утга учир оршиж байгаа юм. Энэхүү жишээ нь ард түмний ертөнцийг үзэх үзэл нь тэр хүмүүсийн амьдралыг хэдэн үеийн турш тодорхойлж байдгийг харуулж байгаа билээ.

Өнөө үед нийгэмд давамгайлж хоёр төрлийн ертөнцийг үзэх үзлийг бид бүхэн харж байна.

Калейдоскоп (эрээвэр хураавар хэлтэрхий бантан) маягийн ертөнцийг үзэх үзэл

Хүмүүс өнөөгийн энэ бүх үйл явдлууд, бодит фактуудын бүх урсгал дунд өөрийн амьдралын байр суурийг олж чадахгүй, тэдний ойлгож төсөөлж байгаагаар нь бол аливаа шинэ мэдээлэл, шинэ үйл явдал нь ердөө л толгой доторхи бантанг нь улам л эмх замбараагүй болгож байдаг. Ийм хүмүүсийн энэ аж амьдрал, орчноо хэрхэн мэдэрч яаж хүлээн авч байгаа тэр байдал нь яг л нэг шинэ хэлтэрхий шилийг калейдоскопт оруулж тэр нь бүх ойлголт төсөөллийг нь өөрчилж орхиж байгаа мэт байдаг байна.

Мозаик (бүрэн бүтнээр нь цэгцтэй харах) маягийн ертөнцийг үзэх үзэл

Ертөнцийг үзэх ийм үзэлтэй хүмүүс өнөөгийн бидний энэ амьдрал, эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг өөр хооронд нь холбоотой, нэгдмэл нэг байдлаар нь харж чаддаг ба энэ бүх зүйлийг шалтгаан-үр дагавруудаар нөхцөлдсөн байгаагаар нь хүлээн авч чаддаг. Тэдний хувьд аливаа үйл явдлууд гэнэтийн санамсаргүй биш байдаг ба аливаа бодит байдал ба үйл явдал нь ердөө л урьд өмнөх ойлголт төсөөлөл, зураглалыг улам илүү тод томруун болгож байдаг юм.

Гэвч өнөөгийн энэ ардчилсан зах зээлийн мөнгө ноёрхсон “соёл иргэншил” нь нийгмийн олонхид калейдоскоп маягийн ертөнцийг үзэх зүйлийг давамгайлахад хүргэж байна.

Бидний нүдээрээ харж байгаа бүх зүйл бол

ердөө л зөвхөн нүдэнд харагдаж байгаа тэр хэсэг нь юм

Энэ дэлхийн юмс үзэгдлийн нүдэнд харагдах тэр гаднах гадаргуу нь

дотоод мөн чанар нь байгаа ёроолоосоо алс хол байдаг.

Энэ дэлхийн нүдэнд харагдаж байгаа бүх зүйлийг

ач холбогдол багатай зүйл гэж бодож авч үзэж бай

Учир нь аливаа юмс үзэгдлүүдийн далд нууц тэр мөн чанарууд нь

бидний нүдэнд харагддаггүй далд цаана нь байдаг.

Омар Хайям

Өнөөдөр энэ бүх механизмуудыг нэгэнт ойлгож ухамсарласны дараа бол хүн бүр өөрөө гадна талын энэ бүх нөлөөллүүдийг сөрөн зогсож чадах чадвартай болж байгаа юм.

Энэ зургаас Монгол улс маргинал улс - ирмэг дээр ирсэн байгааг энэ зургаас харж болж байна...

Бид чинь "морь унасан толгойгүй хүмүүс" биш биз дээ!!!

Энэ байдал нь ядаж хэлийг нь ч мэдэхгүй байж, харийн хорт явуулга болох ядуу буурай төвдийн шарын шашинг гагцхүү "сургаар + бусдыгаа дагаж + амьтны айдсаараа" дамжуулан хүлцэнгүй хүлээн авч ирсэн хоцрогдсон сэтгэлгээг 1990 оноос "шүтэх эрх чөлөө" гэгч абсурд суртлаар дахин амилуулсан шиг явуулга юмБидний олонхийн сэтгэл зүрхийг, манай улс түмний оюуны чадавхийг 350 гаруй жил сорж байгаа энэ шар хувалз бидэнд чухам юу өгсөн юм бэ???!!!

Яг энэ өрөвдмөөр хоцрогдсон сэтгэлгээнд дөрөөлж элдэвийн муу асар их уршигтай зүйлүүд манай нийгэмд ЯМАР Ч СААДГҮЙ орж ирсээр байна !!!...

Бодоцгооё! Ямар нэг бодит зүйл хийж тэмцэцгээе! Улс Эх орон, ядаж өөрсдийнхөө төлөө мөн үр хүүхдүүд хойч үеүдийнхээ төлөө!

Та энд хүртэл "тэвчээр зааж" уншиж бүрдээд байгаа нөхцөл байдлыг ойлгосон бол энэ тухай цааш нь монголчууддаа хүргээрэй...

Зарим нэг маань энэ нийтлэлүүдийг зөвхөн зугаагаа гаргаж уншаад "үнэгүй хэрэглэчих"-ээд хаячих биш харин ах дүү амраг садан, найз нөхөддөө е-майлууд явуулах, мессаж илгээх мэтээр цааш нь дамжуулбал болох нь тэр ээ!

Ямар нэг мэдээлэл, мэдлэг бол түүнийг амьдралдаа хэрэглэхгүй л юм бол ямар ч ашиг тусгүй, мэдээгүйтэй ижил гэж дорно дахины мэргэд сургаж ирсэн байдгийг санаж яв.  

Бидний хүч чадал бидний Эх орон, бидний Нэгдэл эрх ашгаа ойлгох сэхээрэл ухаарал юм!

Эх сурвалж: http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/3
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Даяарчлал гэж чухам яг юу юм бэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Zuchi 2015/12/06
    Manai mongold dainaas busad buh arga n hjigdeg bgaa sh dee. Yamar ch uhamsargui humuusiig urvuulj toglohod amarhan, bur mash hurdan hugatsaand shuu! Hyataduudiin ineed n hurdeg bhdaa manaihniig haraad. Yanadaa mongolchuud mini mongolooroo ulgeesei

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/06/10
    Ардчилал бол маш муу засаглал. Харамсалтай нь хүн төрөлхтөн үүнээс илүүг олж хараахан чадаагүй байна. гэж хэлсэн байдаг. Гарц байгаа гэж үү.????????????????????????????????????????????????............

    2 0 Хариу бичих
  • zochin 2014/03/03
    saíhan medee bna bayarlaa mgliin hvn bvhen ynshaasaí meddegví mortlee meddeg tsaraí garagdag ylsyyd zondoo bgaa shvv dee

    0 0 Хариу бичих
  • тархи 2014/02/18
    маш зөв сайхан мэдээлэл байна.яг үнэндээ бол ийм л дээ.орчин үед хүмүүсийг ухаангүй болгож байна. тэр даяаршил гэдэг чинь шинэ колончилол шүү дээ.гадаад яваад баяжсан хэн байгаа юм бэ.эргээд л гуйлагчин царайлаад ирдэг шүү дээ.баахан эрх чөлөө ярисан зөв бичиж чадахгүй зөв яриж чадахгүй нөхдүүд л ирдэг биз дээ.монгол улсад хийх юм зөндөө байна.

    0 0 Хариу бичих
  • тархи 2014/02/18
    маш зөв сайхан мэдээлэл байна.яг үнэндээ бол ийм л дээ.орчин үед хүмүүсийг ухаангүй болгож байна. тэр даяаршил гэдэг чинь шинэ колончилол шүү дээ.гадаад яваад баяжсан хэн байгаа юм бэ.эргээд л гуйлагчин царайлаад ирдэг шүү дээ.баахан эрх чөлөө ярисан зөв бичиж чадахгүй зөв яриж чадахгүй нөхдүүд л ирдэг биз дээ.монгол улсад хийх юм зөндөө байна.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/16
    saihan medeelel baina bayrlalaa.hun bur unshaad zov uhaaraasai.medehgui baij meddeg durtei teneg yriatai humuustei metgeltseh hetsuu shuu. odoo huvi hunii uhaan zan haitsaa .busdiig sonsdog hundeldeg gen met olon zuil ustaad baina shuu...

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох