С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татлаа

Тэргэл

2018-04-11 17:40:00

alternative title

Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татахаар болсон тухай  асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман  "АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Оюу толгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.

Энэ асуудлыг нийслэлийн Прокурорын газар хянаад Сүхбаатар дүүргийн шүүхэд яллагдагчаар татах саналыг өнөөдөр хүргүүлсэн. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно" гэв.

Мөн "УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл