Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног саатуулахаар боллоо

М.Саран

2018-04-12 13:21:00

alternative title

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрээр түүнийг үргэжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх байсан билээ. Ингээд шүүхээс Ч.Сайханбилэгийг 30 хоногийн хугацаатайгаар хорих шийдвэр гаргасан байна. Түүнийг энэ сарын 10-ны өдөр  буюу мягмар гарагт сэжигтнээр баривчилсан юм. 

Харин одоо Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж байна. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл