Шүүхээс С.Баярыг нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргалаа

М.Саран

2018-04-12 15:47:00

alternative title

Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19