Багануурт алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгосон байдалтай олджээ

Админ

2018-04-13 14:00:56

alternative title

Багануур дүүргийн тавдугаар хороонд иргэн Б-гийнд 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/,  М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:15 цагт хүлээн авч, дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн долоон  алба хаагч, нэг автомашин, дүүргийн цагдаагийн хэлтсийн 61 алба хаагч, дөрвөн автомашин, ар гэрийн зургаан  иргэн, нэг  автомашин, нийт 72 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  

Албаны эх  сурвалжийн мэдээлснээр тэдгээр хүүхдүүдийн хоёр нь осгосон байдалтай олдож, нэг нь эсэн мэнд олдсон аж. Одоогийн байдлаар цасан шуурганд төөрсөн хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээд байгаа аж. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19