Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд "Параллель ертөнц" киног үзүүлжээ

М.Саран

2018-04-17 11:46:56

alternative title

Манай улсын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл туурвисаар байгаа ч тэдгээрийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломжгүй байдаг.

Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох "Параллель ертөнц"-ийн  уран бүтээлчид "Гэгээнтэн" кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, Монгол хэл дээр титр тавин ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ.

Тус киноны уран бүтээлчид "Эдгээр хүүхдүүд бусадтай адилхан театрт кино үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүнд анхаарах нь зүйтэй" гэв.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл