МЭДЭЭ НЭМЭХ  

Нийгмийг үүнээс цааш дебилжүүлж болохгүй ээ

  • 3,063 уншсан
  • 4
  • 2014/02/03

ХҮМҮҮСИЙГ МУНХРУУЛЖ УСАН ТЭНЭГҮҮД БОЛГОЖ БАЙГАА ЭНЭ ҮЙЛ ЯВЦ ДЭЭД ХЯЗГААРТАА ТУЛААД БАЙНА ГЭЖ СУДЛААЧИД АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөө үед олон нийтэд өгч байгаа аливаа мэдээллийн болон зугаа цэнгээний нэвтрүүлгүүдийн агуулгыг нь янзалж хэт хялбарчилж өгч байгаа нь байж болох бүх хил хязгаарыг хэтрээд байна гэж энэ талаар судалгаа хийдэг эрдэм шинжилгээний нэг институтын мэргэжилтнүүд сануулж байна. 

Профессор Генри Брубакерын хэлж байгаагаар “Телевизийн нэвтрүүлгүүдийн ихэнх нь хоол хийх, элдэв хачин жигтэй зүйлс ид шидийн тухай эсвэл дотоод ертөнц, сэтгэл бодол нь хоосорсон хүмүүст тохиолдсон элдэв гаж явдлуудыг үзүүлж сурталчлахад л зориулагдаж байна. Тэрхүү үзүүлж байгаа мэдээнүүд нь ямар нэг зүйлийн хариу үйлдэл болгож хүмүүсийн хийж байгаа гаж зүйлс, бодол санаануудыг байгалийн гамшгуудын тухай мэдээллүүдтэй хольж хутгасан нэг тийм холимогоос л бүрдэж байгаа”.

 

“Өнөө үед зөвхөн нэр алдартай хүмүүсийн намтаруудыг эсвэл “Хүний царай цуглуулагч” гэх мэт хачин жигтэй нэр өгсөн, олон хүмүүсийг алж хядаж байгаа алуурчдын тухай аймшгийн зохиолуудыг л хэвлэж үзүүлж сурталчилж байна шүү дээ. Гэхдээ тэр "дуурайх ёстой" намтарууд гээд байгаа юмнуудыг нь тэдний өмнөөс шаал өөр хүмүүс зориуд бичсэн зүйлүүд байдаг. Үүнээс гадна ихэнх хүмүүс интернэтээс “Булчингаа яаж томруулах тухай 10 арга” гэх  мэтийн нийтлэлүүдийг л уншдаг болоод байна”.

“Өнөөгийн энэ манай барууны соёл иргэншил иргэдээ дебилжүүлэх үйлстээ үүнээс цааш явах газар нэгэнт үгүй байгаа боловч хүний оюун санаа цаашаа ч үргэлжлэн гажиж болох нь гол асуудал болчихоод байна”.

“Энэ бүхний үр дүнд чухам юу болоод байгаа талаар хэн ч юу ч ойлгохоо больсон тийм л нийгэм үүсч болох юм. Тэгээд тун удалгүй, манай гаригийг ээлжит удаагаа аврахаар оролдож байгаа нэг киноны баатар нь джипэн дотороо дэлбэрч байгаа нэг хэсэг л үзэгчдийг ойлгохгүй мухардалд оруулдаг болж тэд нар ойлгоход дэндүү нарийн ширийн зүйлийг тэдэнд үзүүлж байна гэж гомдолдог болноо”.

Байдал ийм болчихоод байхад саяхан телевизийн нэг сувгийн удирдагч Мери Фишер “Бид бүхэн Paranormal Antiques Auction Sex News нэртэй нэгэн шинэ хөтөлбөрийг эхэлж байна. Энэ нэвтрүүлгээр хачин жигтэй зүйлүүд, сонин хачин мэдээнүүд, мөн сексийн болон үнэ хаялцах худалдаануудын тухай бүх зүйлийг үзүүлэх болно” гэсэн нэгэн "сайхан" мэдээг дуулгасан юм.

"Иймээс бид нар бүүр ч доошоо орж чадна гэдэгт би итгэлтэй байна. Учир нь бид нар тэнэглэлийн шинэ түвшинд очих арга замуудыг атаархмаар шаргуу эрж хайдаг шүү дээ" гэж энэ профессор ярьж байна.  

Эх сурвалж: http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/3
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нийгмийг үүнээс цааш дебилжүүлж болохгүй ээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • oyuna 2014/06/10
    Nom unshdag humuus zuragt uzdeg humuusiig udirddag tsag uye geed bgaa sh dee.

    1 0 Хариу бичих
  • kadafi 2014/06/08
    tiim shuu eniig humuus medeh heregtei ,interneteer baahan teneg batsaanuud uchraa medehgui yanz buriin yum bichej humuusiin durguig hurgej baidag. Tv bol ugiin tarhi ugaah zoriulttai shu de , soz iin ued bur aimar sain ashiglaj baisan gee ch.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/12
    Новш гэж

    0 0 Хариу бичих
  • dq 2014/02/10
    dqdq

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох