МЭДЭЭ НЭМЭХ  

Египтийн “Үхэгсдийн ном”

  • 15,979 уншсан
  • 7
  • 2014/10/15

Энэ номыг уншсан хүнд 4000 жилийн өмнө египетчүүдийн мэдэрч байсан үхлээс айх айдас, хойд насандаа жаргах найдвар зэрэг зарим үед хэзээний танил юм шиг, заримдаа хачин сонин санагдах мэдрэмж төрдөг гэнэ. омонд үхсэний дараа аюултай харанхуй ертөнцийг гатлан, шинэ төрөл олох талаар...

Эртний Египетийн соёл иргэншил 3000 гаруй жил оршин тогтносон түүхтэй. Энэ хугацаанд тэд төрөл бүрийн нарийн мэдлэг эзэмшсэн бөгөөд эрдэмтэд одоо хүртэл тэдний үлдээсэн зарим зүйлсийн учрыг олж чадахгүй л байна. Ялангуяа хэдэн арван жилийн турш хамгийн алдартай профессорууд ч оролдоод учрыг нь тайлж чадахгүй байгаа Египетийн үхэгсдийн ном шинжээчдэд амар заяа үзүүлэхгүй байгаа билээ. Египетчүүд энэ номоор дамжуулан хойч үедээ юу захиж хэлэх гэсэн юм бол? Яагаад фараонуудаа энэ номын дагуу оршуулдаг байв? Номонд бичигдсэн мөргөл дуулал, тарни шившлэг ямар учиртай юм бэ?

Энэ номыг уншсан хүнд 4000 жилийн өмнө египетчүүдийн мэдэрч байсан үхлээс айх айдас, хойд насандаа жаргах найдвар зэрэг зарим үед хэзээний танил юм шиг, заримдаа хачин сонин санагдах мэдрэмж төрдөг гэнэ. Номонд үхсэний дараа аюултай харанхуй ертөнцийг гатлан, шинэ төрөл олох талаар тодорхой зурагтай зааварчилгаа өгсөн байдаг.

Ном ерөнхийдөө 4 хэсэгтэй: Энэ нь булшинд байгаа биеийг хэрхэн хамгаалах, завсрын ертөнцөд хэрхэн очих, эрлэгийн шүүхээр орох, нүглээ шүүлгэсний дараа диваажинд очиж амьдрах гэсэн хэсгүүд байна. Хүн сүг сүүдэр, махан бие, нэр, хамгийн чухал биет болох ка, ба гэсэн 5 өөр биетээс тогтдог гэж египетчүүд үздэг байв. Ба нь нөгөө ертөнцөд амар тайван амьдрахад хамгийн хэрэгтэй биет гэнэ.

Үхэгсдийн ном гадаад байдлаараа ч өвөрмөгц. Энэ бол маш олон тооны тарни шившлэг, мөргөл, дуулал, төрөл бүрийн ёс заншлын тухай бичсэн 4 метрийн урттай папирус юм. Чухам хэн, хэдий үед бичсэн нь бас тодорхойгүй. Тэр үед фараонуудын пирамид, бунхан дээр тэдэнд үхэгсдийн оронд хэрэг болох шидэт шившлэг, тарни зэргийг бичдэг заншилтай байж. Фараонуудаас гадна чамин сийлбэртэй авс хийлгэж чадах бэлтэй болгон дээрх тарни шившлэгийг бичүүлэх эрхтэй байжээ.

Сүүлдээ бүх тарни шившлэгүүд авс бунханд багтахаа больсон учир Үхэгсдийн ном бий болсон байх гэж зарим шинжээчид үзэж байна. Ингээд үхэгсдийг нөгөө ертөнцөд хамгаалах, сайн төрөл олоход туслах тарни шившлэг, заавар зөвлөгөөг папирус дээр бичиж авс, булшны дотор хийх болжээ. (Манай Монголд ч гэсэн яг ийм агуулгатай “Сонсгоод” гэдэг судар байдаг) Харин бичсэн хүмүүс нь  эдгээр тарни шившлэгийг хаанаас олж мэдсэн юм бол? Тэдэнд хэн зааж өгөв? Эх сурвалж нь хаана байна?

Одоо эрдэмтэд хэт улаан туяагаар илрүүлсэн Бакенмут гэдэг нэрийн учрыг олохоор чармайж байна. Бараг 4 метрийн папирусан дээр чухам яагаад энэ нэрийг шар өнгөөр тодруулж бичсэн юм болоо? Энэ нэр бичигдэхгүй л бол шившлэг үйлчлэхгүй юм шиг...

Бас египетчүүд үхэгсдийн номондоо ирээдүйн талаар зөгнөж бичсэн эсэх талаар эрдэмтэд маргасаар л байна. Энэ ч гайхах зүйл биш юм. Учир нь, эртний Египетийн соёл иргэншил Шумерийн болон Майячуудын соёл иргэншилтэй маш төсөөтэй билээ. Түүнээс гадна египетчүүд одон орон маш сайн мэддэг, оддыг төгс судалсан ард түмэн байсан тул ирээдүйг зөгнөх оролдлого хийхгүй байх учиргүй.

Зарим эрдэмтэд энэ номонд л Зөгнөл агуулагдаж байгаа гэдэгт итгэдэг. Энд туйлууд байршлаа солих тухай бичсэн байна. Чухам үүний улмаас л 10-11 мянган жилийн өмнө усан галав болсон гэж үздэг ажээ. Тэгвэл түүх давтагдах гэж үү? 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Египтийн “Үхэгсдийн ном”
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • tsogt 2015/08/02
    Tuuh davtagdana galav yuulne

    0 0 Хариу бичих
  • Mr-Holmes 2014/10/30
    Za egypt ch yahav Kolumbiin umnuh ue iin Amerikiin amidraliin tuhai tom niitlel oruulj ugch bolhu (maya, ink, atstek).

    3 2 Хариу бичих
  • zochin 2014/10/24
    sonirholtoi medeelel bna tsaashda ch bas ulam sonirholtoi medeelluud oruulj bgarai amjilt husie

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/19
    "Ихэд Сонсгоод Тонилгогч" гэж судар байдаг юм байна.

    0 0 Хариу бичих
  • sonin-ymaa 2014/10/16
    Neeree sonsgood gedeg sudar baidag ym baina.Bi ch shashingui hun l dee.Gehdee zarimdaa shashin sonirholtoi sanagddag.

    1 0 Хариу бичих
  • hi 2014/10/16
    goy bolje

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/16
    сонин юм аа

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох