Наньжин хотноо болсон  3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай улс 3-р байрт шалгарчээ 

М.Саран

2018-04-23 11:56:58

alternative title

БНХАУ-ын Наньжин хотноо болсон ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Гран При тэмцээнд хүчээ сорьсон “Улаанбаатар Гаруда” баг гуравдугаар байрт шалгарлаа. 

Энэхүү амжилтаараа тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд БНХАУ-д болох Ченгду-д зохион байгуулах Их дуулгын тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Энэ удаа “Улаанбаатар Гаруда” баг тун амжилттай тоглож өнгөрсөн жилийн амжилтаа бататгасан бөгөөд үүнээс ч өндөр амжилт гаргах боломж байсан аж. 

Энэхүү дэлхийн Гран при цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн 3х3 мэргэжлийн лигт Улаанбаатар “Гаруда” болон “Ховд” багууд оролцсон юм. Тэмцээний “Б” хэсэгт “Ховд” баг хэсгийн эхний тоглолтондоо Японы Тама Централ багийг 18:14-аар хожсон бол Словений Пиран багт 22:12-аар дийлдэж хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан.

Харин тус тэмцээний чансаанд дөрөвт эрэмбэтэй манай “Улаанбаатар Гаруда” баг хэсгийн 2 тоглолтондоо Сербийн Раска болон Хорватын Сплит багуудыг буулган авч хасагдах шатанд шалгарсан.

Улмаар хасагдах шатанд манай 2 баг хоорондоо таарч Улаанбаатар баг 22:18-аар хожиж шилдэг дөрөвт шалгарч үлдсэн бол Ховд баг долдугаар байр эзэлсэн юм.

Харин “Улаанбаатар Гаруда” баг хагас шигшээгийн тоглолтонд Сербийн алдарт Нови сад багийг шөвгийн наймдхожсон ОХУ-ын Москва багт 22:18-аар хожигдсон. Ингээд хожлын чансаагаар “Улаанбаатар Гаруда” баг гуравтшалгарч 3 мянган долларын шагнал хүртлээ.

Одоо манай баг тамирчдыг дараагийн бямба, ням гарагт БНХАУ-д болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа юм.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл