МЭДЭЭ НЭМЭХ  

Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

  • 14,177 уншсан
  • 8
  • 2014/02/05

Амьд байгалийн дунд үхэл биднийг хаа сайгүй отон хүлээж байдаг...

Амьд байгалийн дунд үхэл биднийг хаа сайгүй отон хүлээж байдаг. Жил бүр олон зуун, магадгүй  олон мянган хүний амийг авч оддог амьтны аймгийн хамгийн аюултай төрөл зүйлүүдийг мэдэж авцгаа! Заримыг нь та нар гадарлаж байгаа, харин зарим нь гайхашруулж магадгүй шүү.

 

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

1. Цоохор ирвэс. Энэтхэгт энэ аварга муур жил бүр 15 хүний амийг бүрэлгэдэг байна

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

2. Анхаарагтун-анхаарагтун! Зөвхөн АНУ-д л жилд 20 орчим хүн мориноос ойчиж амиа алддаг гэнэ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

3. Үхэр. Үхэр яахаараа энэ жагсаалтанд ордог байнаа? Америкт жил бүр 20 гаруй хүн үхэрт мөргүүлж үхдэг учир орохоос өөр аргагүй юм байна. Гамбургер ийм л үнээр олддог байх нь!!!

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

4. Шоргоолж. Ганц шоргоолжноос айгаад байх юмгүй л дээ. Харин сүрэг шоргоолжноос айх хэрэгтэй. Жилд 30 орчим азгүйтэн үүний гэрч болдог байна

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

5. Зөгий. Эдгээр бяцхан алуурчид өнгөрсөн жил 53 хүний амь насыг хөнөөжээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

6. Арслан. Ширэнгийн хаад жилд 70 хүнийг зооглож цуст найр хийдэг байна

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

7. Медуз. Эдгээр нялцгай биетүүд ямар акулаас л аймаар байв гэж дээ. Үгүй гэнээ, тэд аварга загасны залгиж чадахаас 15 дахин олон хүний амь насыг авч оддог ажээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

8. Бар. Ер нь ширэнгийн хаан нь бар байж мэдэх юм шүү. Муурын омгийнхноос хамгийн их хүн барьж иддэг нь бар бөгөөд жилд лав 100 хүн зооглодог бололтой

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

9. Буга. Тиймээ, тийм. Нөгөө хөөрхөн Бэмби чинь гэнэт зам дээр үсрэн гарч ирээд авто ослын шалтгаан болдог гэнэ. Үүнээс болж жилд 120 хүн амиа алддаг гээд бод доо

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

10. Гэрийн нохой. Нохой бол хүний сайн нөхөр гэж ярьцгаадаг. Гэвч жилд 186 эзнээ алчихдаг

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

11. Зэрлэг үхэр-Буфалло. Бух нь аюулыг мэдэрсэн үедээ довтолдог. Хүн бух хоёрын уулзалт хүний хувьд эмгэнэлтэйгээр дуусдаг аж. Жилд 200 хүн амиа алддаг байна

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

12. Заан. Ийм том амьтан хүнийг амархан хөнөөх нь тодорхой. Жилд 500 орчим хүн зааны хөлд үрэгддэг ажээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

13. Матар. Энэ жагсаалтын тэргүүн байрыг матар эзлэх байх гэж бодож байсан боловч энэ аймшигт хэвлээр явагчийн аманд жилд ердөө л 1500-2500 хүн өртдөг гэнэ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

14. Усны үхэр. Жаахан хачирхалтай ч энэ амьтан Африкт хамгийн аюултайд тооцогддог гэнэ. Жилд 3000 Хомо Сапиенс усны үхэрт дайруулж хорвоог орхидог ажээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

15. Хилэнцэт хорхой. 1500 орчим зүйлийн зөвхөн 25 нь аймшигт хортой гэнэ. Гэхдээ жилд 5000 орчим хүн энэ хорноос болж үхдэг гээд бодохоор тийм ч бага тоо биш байгаа биз?

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

16. Могой. Хүмүүс бүгд л могойн хорны тухай мэддэг ч энэ нь жилд 50 мянган хүн могойд хатгуулж үхэхээс сэргийлж чаддаггүй ажээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

17. Цеце ялаа. Ялаа өөрөө аюулгүй ч жилд хагас сая хүний амь насыг авч оддог Африкийн трипаносомоз гэгч аюулт өвчнийг тараадаг байна

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

18. Шумуул. Энэ өчүүхэн шавж жил бүр сая гаруй хүнийг авсанд оруулдаг хумхаа өвчин тараагч ажээ

 Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?

19. Гэвч хамгийн аюултай хөнөөгч нь бид өөрсдөө билээ. Ямар ч амьтан хүн хүнээ хөнөөдөг шиг аймшигт аллага хийдэггүй ажээ

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ямар амьтад хүмүүсийг хамгийн ихээр хөнөөдөг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • ok 2015/03/26
    Мөнгө олох боломж! Танаас ямар ч зардал гарахгүй. Энэхүү http://referralvibe.com/?reff=15746 линкээр ороод бүртгүүлэхэд автоматаар 25 доллар өгөгдөх ба мөн адил линк танд өгөгдөнө. Тэрхүү линкээ хүмүүст тараа. Таны линкээр орж бүртгүүлсэн хүний тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр 300 доллорт хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 26-30ны хооронд өгөгдөх ба энэ хугацаанд цалингаа яаж авах мэдээлэл идэвхижинэ. Цалингаа долларын данс, Вэстэрн унион-р авч болно.Энэхүү линкээр ороход Register Now гэсэн шар дэвсгэртэй талбар байна. тэр талбарлуу ороод User Name дээр нэрээ өгнө, Password дээр нэвтрэх нууц үгээ өгнө, Email address дээр эмайл хаягаа оруул, Address талбарт Ulaanbaatar, Mongolia гэж өгнө, Cheque Pay to(Your Name) дээр бүтэн овог нэрээ өгнө (энэ нь таны мөнгө хүлээн авахад баримт болно) бүх талбарыг бөглөсний дараа Register Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танаас ямар ч зардал гарахгүй

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/29
    аалз??

    2 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/01
      Bas chono bhgui bn. Hudlaa yum bishuu

    • Зочин 2015/03/25
      uhsenii chine aalz chi ooroo aalz

  • tamgach 2014/07/28
    hynees ilyy honoohgch ni nyan VIRUS ednii ertoncoor ih oroldvol hyn torlohton yr dynd ni bygd honoogdoh ayultai

    1 0 Хариу бичих
    • Зочин 2015/03/25
      bacter virus ed nartai ajilaj vzeegui chi yj medhewdee

    • Зочин 2015/03/25
      Бүтээгч нь чи шд :P

  • Зочин 2014/05/26
    Хамгийн аюултай нь хүн... :((

    6 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох