“Disney” компани хүний биед чичиргээ мэдрүүлэгч хүрэм бүтээжээ

М.Саран

2018-04-30 17:34:06

alternative title

“Дисней” компани хүний цээжин биед чичиргээ мэдрүүлэгч үүрэгтэй хүрмийг бүтээсэн байна. “Force Jacket” нэртэй энэ хүрмийг цаашид виртуал ертөнцийн аялал, виртуал тоглоомын салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа гэнэ. Найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн “Ready player One” нэртэй сүүлийн үед дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа уран зөгнөлт кинондээр тус хүрэмний талаар харуулж байдаг билээ. Тэгвэл үүнийг тус технологийн эхлэл гэж харж байгаа юм байна.

"Дисней-гийн хөгжүүлэгчид тус чичиргээ мэдрүүлэгч хүрмийг Массчусетс мужийн технологийн хүрээлэнгийн зохион бүтээгчидтэй хамтран бүтээжээ. Энэ хүрмийг өмссөнөөр виртуал орон зайд ямар нэгэн биетэд хүрэх, унах ойчих болон цохилт хийх үед бодит тэр мэдрэмжийг таны биед мэдрүүлдэг аж. Яг л зөгнөлт киноны хэсэгт гардаг шиг. Жишээ нь виртуал тоглоомоор тоглож байхад гэнэт аварга том бөмбөлөгт цохиулах, уралдааны автомашинтай давхиж байгаад саад мөргөх зэрэг бодит орон зайн мэдрэмжийг биед мэдрүүлнэ гэсэн үг.

Эхний удаад туршилтын журмаар бүтээж олон нийтэд сонирхуулаад байгаа хувилбар нь энэ гэнэ. Виртуал дуулга зүүж, Форсе Жаакэт хүрмийг өмссөнөөр хиймэл орон зайд бодит зүйлстэй нүүр тулгарна. Энэ хүрэм өөртөө 26 ширхэг хийгээр дүүрдэг төхөөрөмжтэй. Биеийн аль хэсэгт ямар зүйл мэдрэгдэхийг компьютерын нарийвчлалтайгаар агшиж сунан хүний биед мэдрүүлдэг. Хүрэмний цээж, ар нуруу, бугалга, шуу хэвлийн хэсэгт тус тус хийгээр дүүрдэг аппараттай.

Мэдээж тусгай мэдрэгчүүдтэй. Кибер орон зайд өмнө нь ямар биет ямар хэмнэлтэйгээр биед хүрнэ тэр бүгдийг гаргадаг. Одоогоор хөгжүүлэгчид нь төрөл бүрийн аргаар ашиглаж болох байдлаар бүтээхийн тулд судалгаа, туршилтаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл