Японы зохион бүтээгчид “J-Deite Ride” роботоо танилцууллаа

М.Саран

2018-04-30 17:43:42

alternative title

Технологийн хөгжил роботын салбартаа шинэлэг төдийгүй өвөрмөц бүтээлээрээ үргэлж бэлэг барьдаг Япон улсын зохион бүтээгчид дахин нэгэн хувирагч роботоо танилцууллаа. Японы инженерүүдийн зохион бүтээсэн “J-Deite Ride” нэртэй энэ хувирагч робот автомашин болон хувирдаг. Тэрээр роботын горимд байхдаа 100 метр цагийн хурдтай алхаж чаддаг аж.

Автомашины горимоос роботын горимд шилжин хувирахдаа нэг минут л зарцуулдаг  бөгөөд нэг зүйлийг онцлоход хувирч байх үедээ дотор хэсэгтээ 2 зорчигчтой байхдаа хувирч чаддаг юм байна. Ихэнх хувирагч зарчмаар бүтээгдсэн автомашинууд эзэнгүй хоосон байхдаа хувирдаг бол энэ робот дотор нь хүнтэй байсан ч хувирдгаараа онцлогтой. Энэ харагдаж байгаа бидний яг л зөгнөлт кинон дээрээс олж хардаг роботын төхөөрөмж нийтдээ 3,7 метрийн өндөртэй.

Хэдийгээр удаан алхдаг ч гэлээ автомашин болсон үедээ энгийн тээврийн хэрэгсэл мэтээр дундаж хурдаар давхих боломжтой. “Brave Robotics” технологийн компанийн хөгжүүлэгчид бүтээсэн энэ роботын ерөнхий хэлбэр, загвар санал санаачлагыг тус компанийн захирал Кенжи Ишида гэгч эрхэм аниме хүүхэлдэйн киноноос авчээ. "Brave Robotics" компаниас гадна Японы харилцаа холбооны  “Softbank”, "Asratec" зэрэг компаниуд хамтран ажиллажээ. Түүнчлэн “Sansei Technologies” компани хамтарсан байна. Эхний удаад томоохон зугаа цэнгэлийн хүрээлэнд үйлчлүүлэгчдийн дунд ашиглагдахаар салбарт нэвтрүүлнэ гэсэн юм. Мөн цаашлаад томоохон арга хэмжээ, үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд нээлттэй байдлаар тоглуулах маягаар ажиллуулна гэжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл