МЭДЭЭ НЭМЭХ  

Аймшигт үр дагавар дагуулсан зураг

  • 4,541 уншсан
  • 8
  • 2014/10/15

Иймэрхүү зурагнууд манай үеийнхний сонирхлыг нэг их татаад байхгүй л болов уу. Гэхдээ л Кевин Картер нэрт зурагчны авсан энэ зураг 1993 онд Суданд болсон аймшигт өлсгөлөнгийн тухай их зүйлийг өгүүлж чадна. Түүнчлэн энэ зүрх шимшрэм зургийг авсан зурагчны сэтгэлийн дарамт, цочрол гунигийн тухай ч ярих байх. Энэ зургийг авсныхаа төлөө Кевин Картер Пулитцерын шагнал хүртжээ. Хоёр сарын дараа тэр амиа егүүтгэсэн байна.
Зурган дээр өлсгөлөнгөөс болж сульдаж доройтсон бяцхан охин байгааг та бүхэн харж байна. Охин бүх хүчээ шавхан хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй лагерийг зорьж яваа нь энэ. Хүчээ сэлбэхээр түр амрах үеэр нь хэзээнээс бараадан дагасаар байгаа өлсгөлөн тас хажууд нь буулаа. Тэрээр охины төгсгөлийг хүлээн нүд салгалгүй ширтэх аж.
Зурагчин бараг 20 минут тэднийг ажигласан байна. Зураг авах тохиромжтой агшныг хүлээсэндээ л тэр. Зургаа авсны дараа тэр махчин шувууг хөөн зайлуулж, охин ч цааш мөлхөн оджээ. Энэ зураг өндөр үнэлэгдсэн маш сайн зураг болсныг дээр хэлсэн. Гэвч олон нийтийн зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгарчээ. Зурагчны сэтгэл зүй энэ бүхнийг даван гарч чадсангүй. Дээрээс нь Суданд байхдаа үзэж харсан, туулж өнгөрүүлсэн аймшигт үйл явдлууд нэмэрлэсэн бололтой. Кевин 1994 онд хорвоог орхижээ.

Аймшигт үр дагавар дагуулсан зураг
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аймшигт үр дагавар дагуулсан зураг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/15
    Энэ хүн тэгээд энэ зургийг авчаад энэ охиныг хаяаад явж чадсан байгаа юм ....

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/15
    tiim l ih zurag avah chadaltai bsan ym bol ohind tuslahguideee :(

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/15
    Ene ohin odoo amid bdiishde anduuda youtube dr blu yalaa

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/21
      heheh

    • Зочин 2014/10/15
      shaagaad bai

  • dori 2014/10/15
    Ээ бурхан тэнгэр минь

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/15
    үнэхээр хүн мөн л юм бол яаж ч тэсэхэв дээ....Зургийг нь авдаг л юм байгаа биз...түүнийхээ дараа хийсэн үйлдэл нь арай л....хүн гэж хэлэхэд ч хэцүүхэн л нөхөр байж дээ....

    0 0 Хариу бичих
  • 123 2014/10/15
    zurgiig ni avaad ohin mahchindaa bariulj uhsen gj duulsiin bn tgd zuragchin amia horolsoon gj aimshigtai zurag

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох