“НОМОО СОЛИЛЦЪЁ” өдөрлөг төв номын санд болно

М.Саран

2018-05-02 12:54:40

alternative title

Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг энэ сарын 4, 5-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн "Номоо солилцъё" өдөрлөг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Эрхэм уншигч та бүхнийг 2018 оны тавдугаар сарын 4, 5-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцож уншихыг уриалж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27