“Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд тоглолт болно

М.Саран

2018-05-03 13:20:00

alternative title

Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолборын үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож буй.

Ойн хүрээнд “Найрамдал”-аар хөглөгдсөн авьяастнууд – Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын үе үеийн бүлгийн удирдагч, амрагчдын нэгдсэн тоглолтыг энэ сарын 06-ны өдрийн 15:00 цагаас UB Place-ийн концертийн их танхимд зохион байгуулах гэж байгаа юм байна. 

Тоглолтод Найрамдал Цогцолборын амрагчид дундаас төрөн гарсан олон арван авьяастнууд бүлгийн удирдагч багш нарын хамт оролцох юм байна.

Хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, авьяас чадварыг нээхээр өөрсдийн авьяас чадвар, зүрх сэтгэлээ бүрэн зориулж ажилладаг Олон Улсын Хүүхдийн “Найрамдал”цогцолборын үе үеийн бүлгийн удирдагч багш нар бүгд урлаг, спортын авьяастнууд юм. Найрамдал цогцолборын амрагч хүүхдүүдийн урлаг, спортод сонирхолтой авьяаслаг нэгэн болж төлөвшихөд тус цогцолборын бүлгийн удирдагч багш нарын хувь нэмэр их байдаг аж.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19