Пауэрлифтингийн Азийн АШТ-ээс А.Отгонбаяр нийлбэр дүнгээр алтан медаль хүртлээ

М.Саран

2018-05-07 13:29:13

alternative title

Пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 1-5-нд Энэтхэг Улсад зохион байгуулагдаж өндөрлөв.Тус тэмцээнээс манай улсын хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

Тодруулбал тэмцээний М-1 ангиллын -120 А.Отгонбаяр суултын төрөлд 280 кг-ыг шахсан бол хэвтээгээс 230, газраас таталтаар 230 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна. Харин залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хэвтээгээс 137 кг-ыг шахсан бол газраас таталтаар 235 кг-ыг татснаар хүрэл медаль хүртжээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27