МЭДЭЭ НЭМЭХ  

Facebook, Apple-ын бүсгүйчүүд оройтож төрөхөөс айхгүй

  • 1,007 уншсан
  • 1
  • 2014/10/16

Технологийн тэргүүлэгч компаниуд болох Facebook, Apple компаниуд эмэгтэй ажилтнууддаа зориулсан халамжийн хөтөлбөр гаргажээ.

Одоо тэдгээр компаний бүсгүйчүүд гэр бүл төлөвлөлтөндөө санаа зоволгүй ажиллах боломжтой. 

Facebook тус хөтөлбөрөө энэ оны нэгдүгээр сараас зарласан бол Apple 2015 оноос эхлэх гэж байна.

Компаниуд хүссэн эмэгтэй ажилтан бүрийнхээ өндгөн эсээ хөлдөөж хадгалуулахад гарах 20,000 доллар хүртэл зардлыг төлөх гэнэ. Ингэснээр залуу үеийнхээ өндгөн эсийг хадгалж дараа нь үр хүүхэдтэй болох боломжтой болж байгаа юм.

Ихэнх эмэгтэйчүүд карьерийнхаа оргил үед гэр бүлээ хойш нь тавьснаар хожим хүндрэлтэй тулгардаг.

Эмэгтэй хүний үр тогтох чадвар нас хойшлох тусам мууддаг. Харин эрчүүдийнх ингэдэггүй. 30 ба 40 настай эрчүүдийн үр тогтоох чадвар адилхан байдаг гэнэ.

Өндгөн эсээ хөлдөөхөд нэг удаа 10,000 доллар зарцуулж, дараа нь жил бүр 500 долларын төлбөр хадгалалтын зардалд төлдөг гэнэ. Энэ нь технологийн салбарын эмэгтэй ажилтнуудад маш том боломж олгож байгаа юм.

Facebook, Apple-ын бүсгүйчүүд оройтож төрөхөөс айхгүй
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/ba4
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Facebook, Apple-ын бүсгүйчүүд оройтож төрөхөөс айхгүй
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/16
    ямар сонин зүйл вэ тэгж хэдэн жилээр ч хамаагүй хөлдөөчдөг юм байхдаа, ШУ аа гэж

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох