Неймар багаасаа цалин нэмэхийг шаарджээ

М.Саран

2018-05-08 12:19:27

alternative title

Бразилийн шигшээ баг, Францын дээд лигийн ПСЖ багийн тоглогч Неймар ПСЖ-тэй байгуулсан гэрээг цуцалж, “Реал”-д очих шилжилтийг зохион байгуулахыг эцгээсээ хүссэн гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын эхээр цацагдаж байсан билээ. Гэхдээ тэр үед хөлбөмбөгч Францын лигийн төвшинд сэтгэл хангалуун бус байгаа гэсэн тайлбар дагалдаж байсан юм.

Тэгвэл түүнийг “AS” сонинд мэдээлснээр, Неймар багаасаа долоо хоногт нэг сая еврогийн цалин хүсч байгаа аж. Одоо тэрээр багаасаа долоо хоногт 750 мянган евро хүртдэг юм байна гэж бичижээ. Тэрбээр амжилт, багийн уур амьсгалын төлөө ийм алхам хийх гэж байгаа гэж хөлбөмбөг сонирхогчид ойлгож байсан ч мань хүн багаасаа цалингаа нэмэхийг шаардсан мэдээлэл цацагдсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

Неймар багаасаа цалин нэмэхийг шаардаж, өгөхгүй бол Францыг орхиход бэлэн байгаа гэнэ. Хөлбөмбөгчний агентууд 2022 он хүртэл мөрдөгдөх учиртай одоогийн гэрээг эргэж харах асуудлаар ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер аль Хелаифитай хийгээд эхэлсэн гэнэ.

Харин одоо гарч байгаа мэдээллээр шалтгаан нь мөнгө байсан болж таарав. Тэрбээр өнгөрсөн зун Каталоны “Барселона” багаас ПСЖ-д хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дээд үнэ болох 222 сая еврогоор үнэлэгдэн шилжиж байсан билээ.

Бразил эр ПСЖ-д ирснээсээ хойш бүх тэмцээнд 30 тоглолтод оролцож, 28 гоол хийгээд байгаа юм.  

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19