МЭДЭЭ НЭМЭХ  

Өрнө, Дорнын татвар эмс

  • 14,648 уншсан
  • 5
  • 2014/10/16

Татвар эмсийн тавилан өөр өөр: амьдралынхаа туршид эзнийхээ барааг нь ч олж харалгүй байсаар насаа элээж байгаа нэгэн байхад нууц хуйвалдааны золиос болж мэсэнд өртөн, эсвэл хор ууж үхэх өөр нэгэн ч байна.

Өрнө, Дорно хоёр хэзээ ч бие биеэ бүрэн ойлгож чадахгүй гэж суут зохиолч Киплинг нэгэнтээ санаа алдаж байсан удаатай. Соёл, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хувцас хунар гээд л ялгаатай зүйл дэндүү их. Шашин, хууль ёс, гэр бүлийн асуудлыг бол бүр ярих ч юм биш. Ялангуяа гэр бүлийн асуудал нь европчуудад их сонин санагддаг гэнэ. “ 4 эхнэртэй байх гэж үү? “ гээд л европчууд уулга алдана. Гаднаа л дургүйцсэн дүр эсгэж байгаа боловч дотроо бол атаархангуй. Хэрэг явдал 4 эхнэрээр хязгаарлагдаж байгаагүй юм шүү. Дорнын хаад бас татвар эмстэй, тэдгээрийн тоо хэдэн зууд хүрэх нь энүүхэнд байжээ.

Татвар эмсийн тавилан өөр өөр: амьдралынхаа туршид эзнийхээ барааг нь ч олж харалгүй байсаар насаа элээж байгаа нэгэн байхад нууц хуйвалдааны золиос болж мэсэнд өртөн, эсвэл хор ууж үхэх өөр нэгэн ч байна. Хамгийн хүч чадалтай, хамгийн чалх сайтай эр байлаа ч хэдэн зуун хүүхэнд зэрэг хүрэлцэж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ ертөнцийн хамгийн их эрх мэдэлтнүүдийн таалалд нийцэж, хууль ёсны эхнэр нь болоод зогсохгүй, алдар цуугаа дуурсгасан хатад болох заяатай татварууд бас байжээ.

Татвар эмс ямар учиртай хүмүүс байсан юм бол? Тэд хууль ёсны эхнэр шиг эрх мэдэлгүй ч, эзнийхээ хүссэн цагт дур хүслийг нь хангаж байх үүрэгтэй. Ойрх Дорнодын бүх Султан хаад татвар эмстэй байсан ч, эхнэр татвар хоёрын дунд маш их зөрөө, нарийн зааг бий. Гэхдээ хууль ёсны эхнэр угсаа залгамжлах хүү төрүүлж чадаагүй бол татвар эмийн хүү хаан ширээ залгамжилж болно. Тэр үеийн хаан ширээний төлөөх өрсөлдөөн маш ширүүн, залуу хунтайжийн амь нас байнга аюул занал дунд байна. Ер нь хууль ёсны эхнэрийн хүү, жинхэнэ хунтайж хаан ширээнд залрав уу, татвар эмийн хүү суув уу гэдгийг яг таг ялгаж мэдэхэд туйлын хэцүү цаг үе байжээ.

Ялангуяа эртний Египетийн хаадын гэр бүлийн амьдрал түүхч, судлаачдаар зогсохгүй, сонирхогчдын анхаарлыг ихэд татдаг. Фараонд зориулсан олон тооны эмсийн хүрээлэн буюу гарем орон даяар байв. Фараон аялан явахдаа эмэгтэйчүүдийг авч явах шаардлага байсангүй, ордон бүрд олон тооны татвар эмс түүнийг хүлээн суудаг байлаа. Нас хөгширсөн буюу фараонд таалагдаагүй эмэгтэйчүүдийг хамгийн алсын гарем руу цөлдөг байв. Харин амийг нь хороодоггүй байсан нь сайн хэрэг.

Гаремд фараоны эхнэр, татвар эмсээс гадна хүүхдүүд нь, мөн хааны хамаатан садангууд амьдрах эрхтэй. III Аменофис фараоны гаремд 1000 гаруй эмэгтэйчүүд байсан гэдэг. Тэр үеийн египет бүсгүйн хувьд хааны гаремд орох нь үлэмж аз завшаан, нэр төрийн хэрэг байв. Үнэндээ хааны таалалд нийцэх байтугай, барааг нь ч олж харалгүйгээр насыг элээх магадлал бий боловч нэг учир бий. Юу гэвэл, египтийн татвар эмс нилээд эрх чөлөөтэй. Тэд инжнийхээ эдлэн газраас боломжийн орлого олчихно, бас оёдол, нэхмэл зэрэг жижиг үйлдвэрлэл эрхэлж болдог байна. Гэхдээ татвар бүр гаремдаа тодорхой, тийм ч хялбар бус үүрэг гүйцэтгэж байх журамтай.

Гаремд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд байна. Тэр үед генетикийн талаар хэн ч, юу ч мэддэггүй байсан ч, хоёр өөр үндэстний дундаас гарсан хүүхэд илүү эрүүл чийрэг, илүү үзэсгэлэн төгөлдөр байдгийг анзаардаг л байсан байж таарна. Мөн хөрш зэргэлдээ орших улс орнуудын гүнж нарыг гаремдаа авснаар фараон тэдний халдлага, тэрсэлтээс айхгүй байж болно. Эдгээр гүнж нар фараонд гар хоосон ирэхгүй нь мэдээж. Хэдий тийм ч тэд угсаа сурвалж доогуур бусад татваруудын нэгэн адил түвшинд л байдаг байлаа.

Татвар эмс зөвхөн Дорнын орнуудад л байсан юм бишээ. Францын хааны ордон фаворитка гэж нэрлэгдэх бүсгүйчүүдээр дүүрэн байв. XIV Людовик хаан олон тооны татвар эмстэй байсан гэдэг. Дорнын татвар эмс төрийн хэрэгт хэзээ ч оролцож байгаагүй бол Францын хааны улс төрийн бодлогонд эмэгтэйчүүдийн нөлөө асар их байсан гэж хэлж болно. Эзэн хааны татвар зарим үед хатан хаанаас ч илүү эрх мэдэлтэй, хааны өргөөнд амьдарч, зочид гийчдийг хүлээн авч, үр хүүхэд төрүүлнэ. Гэхдээ хууль ёсны эхнэр, хатан хааны төрүүлсэн үр л хаан ширээ залгамжлах онцгой эрхтэй. Хэдий тийм боловч бутач хүүхэд төрийн эрхэнд гарч байсан тохиолдол түүхэнд цөөнгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Европ болон Ойрх Дорнодын орнуудаас Ази хол дутсангүй. Манж гүрнийг нэгэн татвар эм бараг хагас зуун жил удирдсан түүхтэй. “ Өршөөлт, Цэцэн, Бадралт, Агуу, Энх амгалан, Наран гэрэлт, Эрхэмсэг, Урт наст, Өндөр дээд, Сайн санаат ... гэх мэтээр түүний цол гуншин дуусашгүй. Харин жинхэнэ нэр нь Цин угсааны Их хатан хаан Цыси. Эцэг эхээс хайрласан нэр нь Лань Эр. Тэрээр ядуурч хоосорсон боловч язгууртан гаралтай хүн аж. 1853 онд эзэн хааны ордонд татвар эм болж очихдоо хаан эзний барааг ч харалгүйгээр хөгшрөн үхэх магадлал бийг маш сайн ойлгож байв. Лань Эр эв хавгүй, царай муутай охин байсан тул хамгийн сайхан хүүхнүүдтэй зугаацаж байдаг хааны анхаарлыг татах тухай бодох ч хэрэггүй байлаа.

Гэвч Лань Эр байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд бүхнийг хийсэн юм. Маш их ном уншиж, дуу бүжиг болон уран гоё хөдөлгөөнд суралцаж, бие хаагаа арчлан тордож эхлэв. Гаремд өгдөг мөнгөөр алдартай янхан хөлслөн авч сексийн урлагийг нарийн заалгажээ. Улмаар хааны шадар хүмүүсийг хахуульдан байж хааныг өргөөндөө авчирч чадсан байна. Хаантан түүний дуу бүжиг, загас усны эрдмийг туйлын биширсэн тул салж чадалгүй хэд хоног болсон гэдэг. Ингэж тэр бүсгүй хааны эхнэр болсон түүхтэй.

Цыси эрх мэдэлтэй болохын хирээр хүмүүсийг ч захирч эхлэв. 1856 онд Түнчжи нэрт хүүгээ төрүүлжээ. Гэхдээ энэ хүүг өөр нэгэн татвар эм төрүүлээд өнгөрсөн гэсэн яриа ч байдаг. Цыси маш харгис хатуу нэгэн байсан тул хаанд ойртсон бусад татваруудыг өршөөлгүй хөнөөдөг байсан гэнэ. Тэрээр хааны ордны бүх зарц үйлчлэгчид, харуул хамгаалалтыг өөрт итгэлтэй хүмүүсээр сольжээ. Ингээд эзэн хааны гэнэтийн үхлийн дараагаар Агуу их хатан хаан болсон байна. Цыси хатны хаанчлалын үед төрийн бодлого хатуу ширүүн, гадаадын хүмүүсийг үзэн яддаг, улс орны эдийн засаг туйлдан доройтож байсан түүхтэй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Өрнө, Дорнын татвар эмс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Mr-Holmes 2014/10/30
    Emegtei humuusiin erhiig arai l denduu doosh n hiideg baij ee, emegtei hun gedeg chin aguu shude.

    0 0 Хариу бичих
  • gan 2014/10/28
    emegtei xvn tor-d samuuruulna gj unen bn daa. xeterxii xymsxan shunaltai bodoltoi ch ymuu odor odor-n uxaantai xvmvvs

    2 4 Хариу бичих
  • Зочин 2014/10/27
    түүх болгон сонин

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/16
    сонин түүх байна

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/16
      юу нь сонин гэж?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох