О.Гүндэгмаа тэргүүтэй буучид “Дэлхийн цом”-д өрсөлдөнө

М.Саран

2018-05-11 16:58:09

alternative title

Германы Мюнхен хотноо энэ сарын 22-нд буудлага спортын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн эхлэх бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт О.Гүндэгмаа тэргүүтэй манай баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Тэднийг дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар ахалж явна. Тэмцээний эмэгтэйчүүдийн гар бууны төрөлд О.Гүндэгмаа болон Азийн аварга Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар цэц сорих аж.

Харин урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадам эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа нар өрсөлдөнө. Эрэгтэй буучдаас Н.Баяраа урт бууны төрөлд мэргэнээ сорих бол Э.Даваахүү гар буугаар цэц мэргэнээ сорино.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл