МЭДЭЭ НЭМЭХ  

Нойрсуулах тариа хийлгэсэн ч мэс заслын үеэр сэргэсэн хүмүүс

  • 10,405 уншсан
  • 11
  • 2014/10/16

 

Нойрсуулах тариа хийлгэсэн ч мэс заслын үеэр сэргэсэн хүмүүс

Хэн нэгэн нь мэс засалд орж байгаад гэнэт сэргэтэл, эмч хутгаар зүсэж байдаг, хэн ч анзаарахгүй байна гээд бодоод үз дээ. Ийм төсөөлөхийн аргагүй аймшигтай зүйл амьдралд цөөхөн ч гэсэн тохиолддог гэнэ. Интранаркоз сэрэлт гэж нэрлэгддэг энэ үзэгдлийг эрдэмтэд нилээд нухацтай судалж, ийм байдалд орсон хүмүүс юу мэдэрдэг, яаж илрүүлэх, хэрхэн таслан зогсоох талаар арга хэмжээ авч байна.

Интранаркоз сэрэлт гэдэг нь хүн нойрсуулах тариа хийлгэсэн ч мэс заслын бүх үйл явцыг мэдэрч, санаж байдаг үзэгдэл юм байна. Хамгийн аймшигтай нь хүн өвдөлтийг мэдрээд байгаа хир нь саажуулагч бодисуудын нөлөөгөөр ярих, хөдлөх чадвараа алдсан байдаг гэнэ. Ийм явдлын дараагаар хүн удаан хугацаанд сэтгэцийн асуудалтай болдогт гайхах юмгүй.

Зөвхөн Их Британ, Ирланд хоёрт л ганц жилийн дотор мэс заслын үеэр өвчтөн ухаантай байсан 30 тохиолдол илэрчээ. Хачирхалтай нь, ийм байдалд орсон хүмүүсийн хувьд хамгийн аймшигтай зүйл нь өвдөлт биш, харин хөдөлгөөнгүй хөшингө болсон байдал гэнэ. Зарим мэс заслын өмнө өвчтөнд булчин шөрмөс суллаж, рефлекс зогсоох үйлчилгээтэй бодис тарьдаг.

"Өвдөлт бол хүн болгонд тохиолддог, хүний ойлгодог зүйл. Харин хөшингө болохыг өөр дээрээ үзэж мэдсэн хүн цөөхөн. Тэд өөрсдийгөө амьдаараа оршуулагдчихлаа гэж боддог юм байна" хэмээн судалгааны багийн ахлагч Жайдип Пандит өгүүлжээ.

Судалгаанаас үзвэл сэрэх хугацаа богино, тэгэхдээ мэс засал эхлэхээс өмнө буюу эхэлснээс хойшхон тохиолддог гэнэ. Ямар ч байсан тэдний 51% нь зүйрлэшгүй их стресст ордог байна. Мэс заслын үеэр сэрэх тохиолдол 19 000-д нэг гардаг гэж үздэг ч, зарим судалгаагаар үүнээс илүү тохиолддог гэсэн дүгнэлт гарчээ.

Кэрол Вайер 1998 онд нүдний мэс засалд орж байгаад гэнэт сэргэжээ. Тэр гараа хөдөлгөж, хашгирч эмч нарт ухаан орсноо мэдүүлэх гэсэн боловч чадаагүй байна. Мэс засал 5,5 цаг үргэлжлэх хооронд эмэгтэй байн байн ухаан алдаж байв.

Жун Карсон зүрхний мэс засалд оржээ. Нойрсуулагч эмч тарианы тунг тааруулаагүйн улмаас Жун хөдөлж, дуугарч чадахгүй байсан ч мэс заслын шаналгаат минут бүрийг мэдэрч байсан гэнэ.

"Гэдсийг минь зүсэж байгаа хутгыг мэдрэхдээ би одоохон үхлээ л гэж бодож байв. Яаж өвдсөнийг үгээр хэлэх аргагүй. Жинхэнэ тамлалт л ийм байдаг байх" гэж тэр дараа нь ярьжээ. 15 минутын дараа зүрх нь тэссэнгүй. Азаар зүрх нь дахин сэргэж, эмэгтэй 2 цагийн дараа ухаан орсон гэнэ.

Ходоодны хагалгаанд орж байсан бас нэг эмэгтэй сэргэтэл аманд нь амьсгалын гуурс байсан тул хашгирч чадсангүй. Хөдлөх гэж бүх хүчээ шавхан оролдсоны улмаас цусны даралт нь эрс ихсэж хяналтаас гарчээ. Эмч нар их зүдэрч байж хэвийн байдалд нь оруулсан гэдэг.

Их Британы нэг өвчтөн ясыг нь өрөмдөх үеэр сэргэсэн байна. Гэвч хоолойдоо гуурс зоолгосон тэрээр хөдөлж дуугарч чадахгүй байв. Хөлийнхөө хурууг хөдөлгөхийг оролдтол аз болж сувилагчийн анхаарлыг татсан байна. Гэвч эмч энэ бол рефлекс гээд тоосонгүй. Удалгүй түүний бие муудаж, амьсгал нь зогссон ч хиймэл амьсгал хийж сэхээжээ. Энэ өвчтөн мэс заслын дараа шүүхэд зарга мэдүүлж, нөхөн төлбөр болгож 15 000 фунт авсан гэдэг. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нойрсуулах тариа хийлгэсэн ч мэс заслын үеэр сэргэсэн хүмүүс
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • Ichinnorov 2014/10/30
    Nadad bas savnii hagalgaa hiij bhad narkoz ni gartsan emch ni minii deer hodloj bsniig bi harj mederch bsn goe taashal avch bsn bolhoor untaa dur esegsen

    2 2 Хариу бичих
    • Зочин 2016/06/01
      Ystou l ichinnorow bndaa

    • Зочин 2015/10/08
      yu gej oilgoh be arai ugi blgui dee

    • hhaa-xaxax- 2015/02/14
      emch ni deer ni hodolj bsan yum uu yun aimar yum be

    • bla-bla-bla 2014/11/01
      nargij chadjiishd :))

    • Зочин 2014/10/31
      ene yu we taashaal genvv hahahaha

  • munk 2014/10/30
    Ingej l medee alddag ym baih gej bodood uvduud guriigeed l baisan 1.30' orchim bolson. Bur nam untdag ym uu.

    1 0 Хариу бичих
  • 111 2014/10/30
    ene nadad bas tohioldsoon ,narkoz hiisen bhad hutganii zuselt aimar ovdson,tgd gedsiig maani uhaj tunhuhud bugd medregdsn ovdoogui ch bugd medregdeed oyoj bgaa utsa tataj haichlah zangidah medregdej bsn uneher aimshigtai yutai ch zuirlemgui hamgin gol n esen mend bsanda burhanda talarhsan shuy

    2 0 Хариу бичих
    • Зочин 2016/09/13
      эмч нарт талархаж сураасайдаа...

    • Зочин 2016/06/01
      edregdene shvv dee uwduugvi bol narkoztoi bn l gsen vg

  • Batzaya 2014/10/16
    Ene nadaa bas manai oroond hewtej bsan ahad tohioldoj bsan. Vneheer aimar

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох