Хөлбөмбөгийн ДАШТ-нд тоглолт эхлүүлэх анхны Монгол хүүгээр Ө.Амар шалгарчээ

М.Саран

2018-05-16 11:06:01

alternative title

Хөлбөмбөгийн энэ оны ДАШТ ирэх зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод  зохион байгуулагдах гэж байгаа. 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлнэ.

Уг талбайд Монгол хүүхэд анх удаагаа гарч, бөмбөг гардуулах аз тохиол бүрдсэн бөгөөд цорын ганц Монгол хүүхдийг тодруулах зорилгоор "My Dream Kia" эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан юм.

Уралдаанд 10-14 насны хүүхэд Монгол болон англи хэл дээр 300-450 үгтэй эссэ бичиж оролцох боломжтой байсан бөгөөд өнөөдөр ялагчийг тодрууллаа. Ийнхүү хөлбөмбөгийн дэлхийн аваргын ногоон талбайд бөмбөг барин, тоглолт эхлүүлэх анхны Монгол хүүгээр “Шинэ Монгол” сургуулийн тавдугаар ангийн сурагч Ө.Амар шалгарчээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27