Гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэнд гэр олгожээ

М.Саран

2018-05-16 11:12:38

alternative title

Ховд аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар 18 удаагийн гал түймрийн дуудлага иржээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 12-ны өдөр Ховд сумын Баянбулаг багт гал түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэн золгүй явдал тохиолдсон. Тухайн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэн  Ж-д аймгийн Засаг дарга, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас таван ханатай иж бүрэн гэр, сая төгрөгийн тусламж үзүүллээ.

Тусламжийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт нар гардуулж өглөө.

Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой байдлын газар

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19