Өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр 20 компанийн хувьцаа арилжаалжээ

М.Саран

2018-05-16 12:10:20

alternative title

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 786,798 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган Хэрлэн" (HZB+14.98%) болон "Бөөний Худалдаа" (BHL+3.98) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй Эдлэл" (NXE-10.59)  болон "Улсын Их Дэлгүүр" (UID-6.18%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,000 ширхэг үнэт цаас 416.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Компанийн өрийн хэрэгсэлийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,025 ширхэг бонд 202.5 сая төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ өдөр "TOP 20" индекс 19,073.58 нэгж болж 0.26 хувиар унсан бол зах зээлийн үнэлгээ 2,354,527,847,347 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                             Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж                                                

 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл