Эрчим хүчний дэд сайд Г.Гантулга Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оолыг хүлээн авч уулзлаа.

М.Саран

2018-05-16 13:36:32

alternative title

Эрчим хүчний дэд сайд Г.Гантулга ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оолыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын Түлш, эрчим хүчний сайд Р.В.Кажин-Оол, Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч А.В.Брокерт нарын тэргүүтэй төлөөлөгчид, Эрчим хүчний яамнаас Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар оролцлоо.

Уулзалтын эхэнд ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оол Эрчим хүчний дэд сайд Г.Гантулгад хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Евро-Азийн эрчим хүчний гүүр барих олон улсын төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-ын Тува болон Буриад руу 500 кВт –ын 1900 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг танилцууллаа.

Эрчим хүчний дэд сайд Г.Гантулга мөн хүрэлцэн ирсэн явдалд талархаж буйгаа илэрхийлээд дараах саналуудыг хэллээ.

Энэхүү төслийн судалгааны ажил болон техник, эдийн засгийн үндэслэл дээр хоёр улсын судалгааны багуудыг ажиллуулах, Монгол Улсад шинээр баригдах Усан цахилгаан станц болон Дулааны цахилгаан станцын төслүүдтэй уялдуулах зэрэг боломжуудыг судлах, эрчим хүчний гүүрийг БНХАУ болон Зүүн-Хойд Азийн улс орнуудыг холбосон тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн транзит цахилгаан дамжуулах шугам болгож өргөжүүлэх

Цахилгаан шугам барих төслийг хэрэгжүүлэхийн өмнө “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг цааш нь уламжлан ойлгуулах;

Уулзалтын төгсгөлд талууд цаашдаа үр дүнтэй хамтран ажиллах нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдэв.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19