“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ” үндэсний уралдаан энэ сарын 18-нд болно

Гэрэл

2018-05-17 15:53:00

alternative title

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Хүүхдийн хөгжилд - мэдээллийн технологи” үндэсний уралдааныг энэ сарын 18-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркд зохион байгуулагах гэж байна.

Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон мэдээлэл технологийн мэдлэг, ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй харааны, сонсголын, хөдөлгөөний, оюун ухааны бэрхшээлтэй 13-21 насны хүүхэд залуус оролцож, оюун ухаанаа уралдуулах юм.

Тэмцээнд амжилттай оролцсон дөрвөн оролцогч 11 сарын 8-12-ны өдрүүдэд БНЭУ-д болох олон улсын “GLOBAL IT CHALLENGE-2018” мэдээлэл технологийн уралдаанд эх орноо төлөөлөн оролцох эрх авах аж.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл