Тэжээвэр амьтдын трэнд үс засалт

М.Саран

2018-08-14 11:58:00

alternative title

Тайванийн үсчин залуу 30 настай Ли Мэй Чен гэрийн тэжээвэр амьтдын үсийг хэлбэр, дүрс оруулан засдаг гэдгээрээ алдарших болжээ. Тэрбээр амьтдын нуруун дээр тедди баавгайгаас эхлээд китти, арслан гэх мэт амьтдын дүрсийг гарган засдаг байна. Заримдаа түүн дээр хайртай амьтдынхаа биеийн аль нэг газарт байгаа өө сэв, толбыг нуухыг хүссэн хүмүүс ч ханддаг ажээ.  

Үсчин залуу “Муурнуудын үсийг засахад ихэнхдээ тэдэнд маш тухгүй байдаг. Дараа нь өөрсдийн дүр төрхөө толинд хараад нүүрээ самардахыг хүртэл оролддог юм. Харин ноход бол энэхүү хэв маягтаа илүү хурдан дасан зохицдог” гэжээ.

Эх сурвалж: Mongolian National Broadcaster

  • Хуваалцах:

Сэтгэгдэл