МЭДЭЭ НЭМЭХ  

Гутамшигт рекордын эзэн орнууд

  • 15,762 уншсан
  • 8
  • 2014/10/17

Аварга амжилтын эзэн байна гэдэг сайхан. Бразиль улс дэлхийн цомын 5 удаагийн эзэн гэдгээрээ бахархдаг, Дани улсын хүн ам дэлхийн хамгийн жаргалтай ард түмэн аж. Харамсалтай нь, бүх рекорд сайн зүйлийг өгүүлдэггүй. Аль оронд ямар дутагдал байдгийг уншиж, эх оронтойгоо харьцуулж үзээрэй.

 

Австри – хамгийн олон тамхичинтай улс

Тамхи татах нь аюултай тоглоом гэдгийг бүгд л мэднэ. Австрид үүнийг мэддэггүй л юм байлгүй: хүн амын 36,3% нь тамхичид гэнэ. Ингэхлээр барууны баян орон маань хамгийн хорт зуршилтай орон болж таарлаа. Австри улс никотины хэт хэрэглээнээс болж хөрш зэргэлдээх улсуудтай эв эвдрэлцэх болжээ.

Дөнгөж 2009 оноос л засгийн газар тамхидалттай тэмцэж эхлэв. Жишээ нь, бар рестораны талбайн 50%-ийг тамхи хэрэглэдэггүй үйлчлүүлэгч нарт чөлөөлж өгөх журам гарчээ. Үүнийг бизнесийн хүрээнийхэн маш их эсэргүүцэж байгаа аж. Одоогоор 3,5 сая тамхичид дуртай газраа утаа савсуулж суудаг гэнэ.


Беларусь – хамгийн их согтууруулах ундаа хэрэглэдэг үндэстэн

Архидан согтуурах нь хүн төрөлхтөнд маш их асуудал үүсгэдэг ужиг өвчин юм. Бүхэл бүтэн үндэстэн архинд нэвчсэн байна гэдэг бол том эмгэнэл. ДЭМБ-ын мэдээгээр Беларусийн хүн ам тутамд жилд 17,5 литр цэвэр спирт ноогддог нь дэлхийн дунджаас (6,2л) бараг 3 дахин их байгаа юм. Энэ улсад бүртгэлтэй 170 000 архаг архичин бий.

Засгийн газраас алкоголийн эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Гэрийн нөхцөлд архи дарс нэрэхийг бүрмөсөн хориглож, согтууруулах ундааны үнийг эрс нэмжээ. Гэхдээ энэ оронд ликёр өргөн хэрэглэдэг зуршилтай гэнэ.


Өмнөд Солонгос – гоо сайхны хагалгааны аварга орон

Гадаад үзэмж бүхнийг шийддэг ертөнцөд хүмүүс гоо сайхны тодорхой стандартыг дагахыг шаарддаг нийгмийн дарамтанд ордог байна. Ингээд л өндөр үнэтэй, өвтгөдөг, эрсдэл ихтэй хагалгаанд орохоос өөр аргагүй болдог аж. Өмнөд Солонгосын 5 эмэгтэй тутмын 1 нь гоо сайхны хагалгаанд орсон тооцоо гарчээ.

Голдуу нүдээ томруулах, хамар эрүүний хэлбэр өөрчлөх мэс засал хийлгэдэг гэнэ. Нэгэн алдартай мэс засалчийн хэлснээр: "Солонгос гэдэг үндэстэнд түгээмэл байх гадаад шинжээс салахыг л их хичээцгээх юм. Эцсийн үр дүнд бүгд ихэр мэт адилхан болж байна. Гудамжаар залуу бүсгүй алхаж явна. 5 алхаад дахиад л нөгөө бүсгүй чинь тааралдана".


Гондурас – ой модыг хамгийн ихээр сүйтгэдэг орон

Энэ асуудал бусад оронд ч тааралддаг боловч Гондураст байдал маш хурцдаад байна. Хүн амын 70% нь ядуу буурай амьдралтай тул мод нь гэрэл, дулаан, хоол унд бэлтгэх цорын ганц эх үүсвэр болдог гэнэ.

Бүр гайхалтай бас нэг шалтгаан нь, энэ орон мансууруулах бодисын наймаачдын түшиц газар болжээ. Ой мод огтолж зам тавих нь наймаачдын тээвэрлэлтийн зардал болон бусад ажлыг хөнгөвчилж өгдөг аж. Тэд хуулийг үл тоомсорлон, зарим үед нутгийн уугуул иргэдийг эзэмшил газраас нь хөөн зайлуулдаг гэнэ.


Чад – хүн амын дундаж наслалт хамгийн богинотой улс

Энэ улсад хүн амын дундаж нас ердөө л 49. Гол шалтгаан нь байнгын өлсгөлөн. Чад бол цөлийн орон, энд үргэлж л ган гачиг болон бусад байгалийн аюул нүүрлэж байдаг. Дээрээс нь хөрш Суданд болсон үймээн нэмэрлэж, аюулаас зугтан нааш дүрвэгчдийн тоо эрс нэмэгджээ. Бас Ливийн удирдагч Муаммар Каддафийн дэгдээсэн иргэний дайны жилүүдэд Чад маш их хохирол амссан билээ.

Түүнээс гадна Чад ДОХ өвчний тархалтын төв болоод байна. Насанд хүрэгсдийн 3,4 % нь аль хэдийн өвчилсөн бөгөөд, үүний уршгаар өнчирч хоцорсон 120 000 хүүхэд бий. Энд ус тун ховор. Хүн амын 4% нь л ундны цэвэр усаар хангагдсан байдгаас суулгалт, урвах тахал, гэдэсний балнад өвчин байнга гардаг. 38 000 хүн тутамд ганц эмч ноогддог энэ улсын хувьд дээрх өвчин үхлийн ялтай адил утгатай.


Герман – Европдоо хамгийн олон биеэ үнэлэгчидтэй орон

Уг нь Герман олон сайхан рекордын эзэн. Гэхдээ эртний мэргэжил хамгийн их дэлгэрсэн орноор яах ч аргагүй тодорсон гэнэ. 3000 гаруй биеэ үнэлэгч ажилладгийн тэн хагас нь явуулын аж. 2002 онд биеэ үнэлэхийг хуулиар зөвшөөрснөөс хойш энэ орон үе үе хямдрал зарладаг аварга том дэлгүүр болон хувирчээ. Зөвхөн Берлинд л 500 эмсийн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбар жилд 20 тэрбум долларын ашиг авчирдаг гэнэ.

Гэхдээ сөрөг тал нь асар их ажээ. Дэлхийн олон орноос бүсгүйчүүдийг хууран мэхлэх замаар энд авчирч, хүчээр  биеийг нь үнэлүүлдэг аж. Эмсийн хүрээлэнгийн эзэд олзныхоо ихэнхийг халаасалж, бүсгүйчүүдэд гар цайлгах төдий л хөлс төлдөг байна. Бүсгүйчүүдийн 90% нь хүчинд автаж ийм хөдөлмөр эрхлэх болсон гэсэн судалгаа гарчээ.

Дээд тушаалын нэгэн түшмэл: "Дээрх хуулийг анх гаргахдаа бид ийм хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд тусална, байдлыг сайжруулна гэж бодоцгоож байсан. Гэтэл бүх зүйл эсрэгээр болчихлоо" гэж халаглажээ.


Шинэ Гвинейн Папуа – каннибализм буюу хүний мах идэх ёсон хөгжсөн газар

Каннибализм угаасаа ховор тааралддаг үзэгдэл бөгөөд 19-р зууны эхэн үед бүрмөсөн устсан гэж албан ёсоор үздэг. Гэхдээ Шинэ Гвинейн арлыг огт тооцоолоогүй юм. Энэ арал нь нэвтэршгүй балар ой, төрөл бүрийн араатан амьтад, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан зэрлэг омгийнхноор дүүрэн газар билээ. Эдгээр омгуудад хүний мах идэх ёсон хадгалагдсаар буй.

Хэдийгээр энэ балар эртний заншил улам бүр багассаар байгаа ч khakhua буюу гэсгээл шийтгэл хүлээсэн нэгнийгээ алж идэх заншил короваи омгийнхонд байсаар байна. Эндэхийн бас нэг омог нас барсан төрөл нэгтнээ иддэг заншилтай байснаас куру гэгч үл мэдэгдэх өвчин гарч 1000 гаруй хүн амиа алджээ. Куру нь үхсэн хүний тархийг идсэнээс болж үүсдэг нейродегенератив өвчлөл болохыг хожим тогтоосон байна.


Япон – адгуус амьтанд хамгийн хэрцгий ханддаг орон

Японд халим болон далайн гахайг үйлдвэрлэлийн хэмжээнд алж устгадаг байна. Халимын махны үнэ огцом буурсан ч засгийн газар халим агнуурын аж ахуйнуудыг санхүүжүүлсээр байгаа билээ. Жил бүр 2500 орчим далайн гахайг зориуд бэлтгэсэн өгөөш рүү хөөж оруулаад хяддаг. Тэр хавийн ус цусан улаан өнгөтэй харагдах нь аймшигтай.

Хуурай газрын амьтад ч ялгаагүй үхэх үйлтэй. Хэрэв ямар нэг хүн арчилж авахыг хүсэхгүй л бол тэнэмэл муур нохдыг шууд устгалд оруулна. Гэхдээ тэднийг хорт хийгээр утдаг байна. Хий 30 минут орчим болж байж нөлөөлдөг тул хөөрхийс хагас цаг амь тэмцэн тарчилдаг гэнэ.


Сомали – насанд хүрээгүй хүүхдийг цэрэг болгодог улс

Хүүхэд-цэрэг бол дэлхий даяар эрс эсэргүүцэж байгаа асуудал. Гэхдээ Сомали улсад дайсагнагч шашны бүлэглэлүүд 10 настай хүүхдэд зэвсэг бариулан засгийн газрын эсрэг тэмцэлд уриалж байна. Ялангуяа Аль-Шабаб мэтийн гэмт бүлэглэл балчир насны хөвгүүдийг бамбай болгон ашигладаг аж. Амь гарч чадсан нэг хүү ангийнхаа 100 хүүхдийн 98 нь тулаан эхэлмэгц алуулсан тухай ярьжээ.

Хамгийн аймшигтай нь хүүхдүүдийг гэрийнх нь гаднаас зүгээр л хулгайлан авдаг байна. Эсвэл хөл бөмбөгийн тэмцээн зохионо гэх мэтээр хуурч олон хөвгүүдийг нэг дор цуглуулан барьж аваад хуарандаа аваачна. Зарим үед эцэг эх рүү нь утасдаж хэлнэ, ихэнх тохиолдолд сураг чимээ өгөхгүй.


Бангладеш – хүний наймаа хамгийн ихээр хөгжсөн орон

Хүний наймаа бол таны төсөөлж байгаагаас ч элбэг тохиолддог аймшигт гэмт хэрэг юм. Жил бүр багаар бодоход л  600 000 – 800 000 хүн ийм ажиллагааны золиос болдог. Тэдний тэн хагас нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. Дэлхий нийтийн эсэргүүцлийг үл харгалзан ийм бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байгаа гэнэ. Ялангуяа Бангладешт байдал тун хэцүү бөгөөд жил бүр 50 000 орчим хүүхэд эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалдаг байна.

Мөн хэдэн арван мянган эрчүүдийг Энэтхэг болон Ойрх Дорнодын орнуудад ажиллах хүч болгон зардаг гэнэ. Мөн Бангладешдээ хичнээн хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаа талаар мэдээлэл тун ч хомс. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд хүч хүрэхгүйн улмаас уу, эсвэл хүсэхгүйгээс болов уу, асуудлыг зохицуулж огт чадахгүй байгаа аж. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Гутамшигт рекордын эзэн орнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • Зочин 2014/10/27
    хятад япон хоёрын байр солигдчихож.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/27
    Mongol Belarus - n ard ortsiim bh da? ene 2 - n bairiig solitson bhaa.

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/17
    ene Solongos bol ugaasaa oilgomjtoi hiimel humuus.uchirn ihenh ni tsarai muutai.zarim ni bas arail bishee ene delhii yatsiim bee?!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/17
    JAPAN CHINA 2IIN BAIRIIG SOLITSON YM BISHW

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/27
      guuuguu yapon hyatdaas ch duthaargui zerleg handdag shdee. yalanguya ter halim, dalain gahain tal dr

  • rggtrg 2014/10/17
    Vhheesee umnu neg hvnii max idej vzendee kkkk

    3 10 Хариу бичих
  • K 2014/10/17
    Manaihiig yaj guitshevdee

    2 10 Хариу бичих
    • Зочин 2014/10/17
      muu amtai nus


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох