МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн алдартай шорон-арлууд

  • 6,661 уншсан
  • 2
  • 2014/02/07

Одоогоос 70 жилийн өмнө Италийн Үндэсний фашист намын тэргүүн Бенито Муссолини Маддалена арал дээр хоригдож байсан билээ.  Мөн 1815-08-08-нд Наполеон Бонапарт Гэгээн Елений арал руу цөлөгдөж байсан түүх бий. Эдгээр үйл явдалтай холбогдуулан шорон-арлуудын тухай мэдээлэл хүргэе. 

Алькатрас. АНУ. Сан-Францискогийн хойгт оршдог гэмт этгээдүүдийг хорьдог алдартай шоронгуудын нэг юм. Алькатрас түүхэндээ усан зогсоол, бэхлэлт байж үзсэн бөгөөд эцэст нь шорон болж онц аюултай хэрэгтнүүдийг гэсгээн цээрлүүлэх газар болон хувирчээ. Өндөржүүлсэн харуул хамгаалалт, хүчтэй урсгал бүхий энэ арлаас хэн ч амьд мултарч чадаагүй юм. 29 жил оршин тогтносон энэ шорон 1963-03-21-нд АНУ-ын Ерөнхий прокурор Роберт Кеннедийн / Ерөнхийлөгч Джон Кеннедийн ах / тушаалаар хаагджээ. Энд Аль Капоне зэрэг ер бусын, алдартай хүмүүс хоригдож байсныг Алькатрасын музейгаас мэдэж болно.


Роббен арлын шорон, ӨАБНУ. Кейптаунаас 12 км-ийн зайд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн нэгэн арал ошдог. Энэ арал дээр ямар ч эртний дурсгалт зүйл, барилга байгууламж байхгүй, гагцхүү шоронгийн дүнсгэр барилга байсан нь одоо музей болон хувирчээ. Энд апартейд дэглэмийн золиос болсон олон тооны улс төрийн хоригдлууд шаналж байсны дотор ӨАБНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Нельсон Мандела 28 жилийн ял эдэлжээ. / 1962-1990 он /


Горгон арал, Итали. Тосканы бүлэг арлуудын хамгийн хойд талын, хамгийн жижиг арал дээр цөлөгдсөн хоригдлууд усан үзмийн талбайд ажилладаг байна. Чанга дэглэмтэй энэ шоронгийнхон 700 жилийн түүхтэй Marchesi de Frescobaldi дарсны үйлдвэрт зориулж Горгон сортын усан үзэм тариалж байгаа нь энэ. Энэхүү ер бусын хамтын ажиллагаа нь өнгөрсөн жилээс эхэлжээ. Анхны тариалалтаараа бараг 3000 шил дарс бэлдсэн гэдэг. Төслийн санхүүжилтын зарим хэсгийг Хууль зүйн яам гаргасан нь сонирхолтой бөгөөд ялаа эдэлж дуусан хоригдлуудыг компани ажилд авахаар амалсан байна.


Хан хөвгүүдийн арал, Турк. Эндэхийн 9 жижиг арал нь шуугиант Стамбулаас холдож амрахыг хүсэгчдэд зориулагдсан бөгөөд автомашин хориотой. Византийн болон Османы эзэнт гүрний үед Султаны хан хөвгүүд,төрөл төрөгсдийг ийш нь цөлдөг байснаас арлын нэр үүсчээ.


Иф арал, Франц. Марселийн эрэгт орших жижигхэн чулуун арал францын алдарт зохиолч Александр Дюмагийн ачаар нэрд гарчээ. “ Монте-Кристо гүн “ зохиолын гол баатар Эдмон Дантес хилсээр гүтгэгдэн Иф цайзад олон жил хоригдсон билээ. Энд 16-р зууны сүүл үеэс  онц аюултай гэмт хэрэгтнүүдийг хорих болжээ. 1890 онд шорон хаагдаж Марселийн зочдын ирэх дуртай үзмэрийн газар болон хувирсан байна.


Бастой арал, Норвег. Норвег бол хоригдогсдод энэрэнгүй хандаж ая тухтай нөхцөл бүрдүүлдгээрээ алдартай орон. Гэхдээ л Бастой арлын шорон энэ бүгдийн туйл болсон газар юм. Хоригдлууд камерт биш, зургаа зургаагаараа тохилог модон байшинд, тус тусдаа нэг өрөөнд амьдарна. Тэд арлаар чөлөөтэй сэлгүүцэж, загас барьж, усанд сэлж болно. Бас теннис тоглож, саунд орохыг ч зөвшөөрнө. Хоригдлуудын ажлын цаг 8,30-15,30 .


Соловецкийн арлууд, Орос. Урьд энэ газрыг орчлонгийн хязгаар гэж нэрлэж байсан бөгөөд одоо ч очиход их хэцүү. 15-р зууны үед энд хийд байсан бөгөөд дуулгаваргүйчүүдийг хорьдог өрөөтэй байжээ. Энэ уламжлалыг Зөвлөлт засаг өлгөн авч өнгөрсөн зууны 20-иод оноос тусгай зориулалтын хорих анги болгосон байна. Энд хоригдогсод Цагаан далай – Балтийн тэнгисийн суваг барих ажилд оролцож байсан гэдэг. 1939 онд шоронг хаажээ. Өнөө үед Соловецкийн арлууд нь дархан цаазат газар болсон юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн алдартай шорон-арлууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • orj-vzerei-gaihaltai- 2015/03/12
    http://referralvibe.com/?reff=11728

    0 0 Хариу бичих
  • Eric 2014/02/11
    Бүгдээрээ одоо жуулчин очдог газар болсон байх гэж бодох юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд юмаа

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох