Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Москваг зорих иргэдийн анхааралд

М.Саран

2018-05-25 15:33:00

alternative title

Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх (англи: FAN ID, орос: Паспорт болельщика) нь хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийг танин мэдэх системийн нэг хэсэг буюу тэмцээн үзэгч бүрт байх ёстой хувийн мэдээлэл бүхий карт юм.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2018 оны тэмцээний тасалбар худалдан авагч аливаа үзэгч бүр Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх авах ёстой. Үзэгч бүр http://www.fan-id.ru цахим хуудсанд байршуулсан цахим анкетыг бөглөх, эсхүл ОХУ дахь үнэмлэх олгох төвд зохих журмын дагуу бүртгүүлэх шаардлагатай. Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх олгох төвүүдээс уг үнэмлэхийг авах боломжтой бөгөөд энэхүү үнэмлэх нь тасалбарын хамт тоглолтын талбайд саадгүй, хурдан шуурхай нэвтрэх боломжийг олгоно.

Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх олгох төвүүд нь ХБДАШТ зохион байгуулагдах ОХУ-ын бүх хотод нээлттэй ажиллана. Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь үзэгчдэд үнэ төлбөргүй олгогдох бөгөөд хөлбөмбөгийн тэмцээнийг нэг удаа үзэх нэр бүхий нэвтрэх баримт бичиг болно.

Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэн (гадаадын үзэгч)-д олгогдсон Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь цаасан болон цахим хэлбэртэй байж болохоос гадна энэ нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт визгүйгээр нэвтрэх, түүнээс гарах эрхийн баримт болно. Гадаадын үзэгч ХБДАШТ-ий эхний тоглолт болох өдрөөс 10 хоногийн өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс ХБДАШТ-ий сүүлийн тоглолт болох өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 15-ны хооронд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхтэй.

Мөн гадаадын үзэгч нь ХБДАШТ-ий эхний тоглолт болох өдрөөс 10 хоногийн өмнө буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс ХБДАШТ-ий сүүлийн тоглолт болсон өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны хооронд Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрээс гарах учиртай. Гадаадын үзэгчийн Хөгжөөн дэмжигчийн үнэмлэхийг А4-ийн хэмжээтэй цаасан дээр хэвлэн гаргаад үнэмлэх авахаар анх мэдүүлсэн цахим бүртгэлд заасан цахим шуудангийн хаягаар PDF форматтай илгээх болно.

Цахим хэлбэртэй Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь ХБДАШТ-ий тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх, ХБДАШТ-ий тоглолтууд болох хот хоорондын нэмэлт галт тэргээр болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийг олгохгүй тул эдгээр эрхийг эдлэхийн тулд гадаадын үзэгч нь аль ойр байрлах Хөгжөөн дэмжигчийн үнэмлэх олгох Төвөөс зориулалтын хавтас бүхий бланк дээр хэвлэсэн үнэмлэхийг авах шаардлагатай.

2018 оны ХБДАШТ-ий үеэр Оросын Холбооны Улсад тав тухтай зорчихын тулд зориулалтын хавтас бүхий бланк дээр хэвлэсэн Хөгжөөн дэмжигчийн үнэмлэхийг урьдчилан авахыг зохион байгуулагчийн зүгээс зөвлөж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27