МЭДЭЭ НЭМЭХ  

Цаг хугацааны цоорхой буюу алга болоогүй алга бологсод

  • 6,912 уншсан
  • 14
  • 2014/10/18

Манай гараг дээр болдог сонирхолтой үзэгдлүүдийн тоонд хүн гэнэт алга болох, мөн гэнэт гарч ирэх тохиолдлууд орно.

Иймэрхүү үзэгдлүүд маш олноор тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд заримыг нь хоосон түүх гэж үзлээ ч, олон удаа хянаж шалгасан, мөн нийгмийн амар тайван байдлыг  алдагдуулахгүйн үүднээс зориудаар нууцалсан тохиолдлууд байдгийг яах билээ?

Эртний түүхийн шашдир номонд ч хүн “хайлах мэт” алга болсон тохиолдлын тухай бичсэн байдаг. Эртний Грект тулааны ид дундуур нэгэн дайчин нүд ирмэх зуур алга болж, түүн рүү шидсэн жад хоосон газар унажээ. Цэргийн зогсож байсан газар илд бамбай нь л үлдсэн гэдэг. Грек цэргийн хувьд бамбайгаа алдах шиг гутамшиг үгүй тул нүд ирмэх хооронд зугтсан гэж таамаглах аргагүй.

Түүхэнд алга болсон тохиолдлоор зогсохгүй, гарч ирсэн учралыг ч тэмдэглэн бичсэн байдаг. Дундад зууны үеийн лам нар хүн алга болохыг “чөтгөр авч явсан”-д тооцдог учир, гарч ирэхэд нь  “халуун дулаанаар” угтан авч галд өргөдөг байсан гэнэ. 1593 онд Мексикт үзэгдээгүй сонин цэргийн хувцастай хүн “тэнгэрээс унажээ”. Тэр хүн өөрийгөө Филиппинээс ирсэн, тэнд дөнгөж сая губернаторыг алчихлаа гэж байжээ. Хатуу ширүүн тэр цагт шашныхан удаан ч бодсонгүй, үл мэдэгдэх хүнийг сурснаараа цааш харуулж гэнэ. Хэдэн сарын дараа усан онгоцоор ирсэн матросууд хөөрхий эрийн үг үнэн байсныг баталжээ.

1867 онд Францад Люсьен Бусье гэгч эр хөрш доктор Бонвиленд биеэ үзүүлж байв. Эмч секунд хиртэй хугацаанд цаашаа харж байгаад эргэтэл Бусье алга болчихсон, хувцас нь шалан дээр хэвтэж байжээ. Түүнийг хаанаас ч олоогүй гэдэг. Ялангуяа байгаль дэлхийтэй харьцдаг нисгэгчид, далайчид сураггүй алга болох нь их байдаг гэнэ. Бүр багаараа, онгоцтойгоо алга болсон тохиолдол ч гарчээ.

1924 онд Английн 2 нисгэгч Иракийн цөлд ослын буулт хийхээс өөр аргагүй болжээ. Мөрийг нь үзвэл нисгэгчид онгоцноосоо нэг их холдоогүй байж. Гэвч элсэн дээрх мөр гэнэт алга болжээ. Ойр хавьд сордог элс, худаг байсангүй, элсэн шуурга болоогүй тул 2 нисгэгч хайчсаныг одоо хүртэл хэн ч мэдэхгүй байна.

Зарим үед 1-2 хүн биш, хэдэн зуугаараа, бүр хэдэн мянгаараа алга болдог байна. 1937 онд Хятад-Японы дайны үеэр Хятадын 3000 цэргээс бүрдсэн отряд Янцзы голын хил рүү хөдөлжээ. Маргааш нь тэднийг сураггүй алга болсон тухай мэдээ ирэв. Нэг ч цэрэг үлдэлгүй алга болж, зэр зэвсэг нь ч байсангүй. Отрядын хувь заяа хэрхсэнийг мэдэх гэсэн бүх оролдлого талаар болжээ. Япончууд 3000 цэрэг олзолсон тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй, архивт баримт сэлт байхгүй байв. Энэ бол өнөөг хүртэл тайлагдаагүй байгаа нууцуудын нэг билээ.

1930 онд Хойт Канадын Ангикуни гэдэг эскимос тосгоны бүх оршин суугчид сураггүй алга болжээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн яриагаар: “Бүх байшин нь хоосон, уяатай ноход нь өлбөрч үхсэн бололтой, тосгоны оршуулгын газар орвонгоороо эргэж, үхэгсдийн яс ч байхгүй болсон байлаа” гэжээ. Хүмүүс гэв гэнэт гэр орноо хаяад хаа нэг тийшээ яваад өгнө гэвэл үнэмшилгүй сонсогдох биз. Эскимосчууд хэзээ ч сайн нөхөр болсон нохдоо өлсгөлөнгөөр үхүүлэхээр орхихгүй, ядаж л уяаг нь тайлж орхино. Харин өөд болсон өвөг дээдсийнхээ ясыг өнгөлзүүлж ухна гэдэг бол хирээс хэтэрсэн хэрэг, тэгээд ч ямар нэг техникгүйгээр хөлдүү газрыг олон метр ухна гэж байхгүй.

“Буцаж ирсэн” хүмүүс өөрийн цаг хугацаанаас гадуур аялсан аялалаа огт санадаггүй, эзгүй байснаа огт мэдэрдэггүй бөгөөд ховсдох эмчилгээнд оруулж үзэхэд хачин янзын хүмүүс, таньж мэдэхгүй газрын тухай бүдэг бадаг дурсамж өгүүлдэг аж. Гэхдээ хүмүүс голдуу ой санамжаа бүрэн алдсан байдгаас төрсөн он сар өдөр, амьдардаг газар, бүр нэрээ ч санахгүй байх нь элбэг гэнэ. Олон жил алга болоод эргэж ирэх тохиолдол ч гарчээ. Италийн нэг ажилчин олны нүдэн дээр агаарт хайлах мэт алга болоод 22 жилийн дараа яг тэр газраа гарч ирсэн гэнэ.

Хүн гэнэт алга болоод гарч ирдэг үзэгдлийг эрдэмтэд транст орох буюу гадаад хүчин зүйлийн (бороо орох, автын чимээ) нөлөөгөөр хүн өөрийн мэдэлгүй өөрийгөө ховсдох үзэгдлээр тайлбарлаж байна. Энэ үед хүний оюун санаа бодит дүр зургийг бий болгож цаг хугацааны мэдрэмж алдагддаг байна. Гэхдээ бөөнөөр алга болох үзэгдлийг ингэж тайлбарлаж болохгүй юм. Зарим хүн харь гарагийнханд хулгайлагдаж, өөр ертөнцөд очлоо л гэдэг. Ихэнх тохиолдолд хүн юу ч санадаггүй учир энэ нь тайлахад бэрхшээлтэй асуудал юм.

Ертөнц зах хязгааргүй бөгөөд нууцлаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед үнэхээр «цаг хугацаанд нүх гарч”, хүмүүс тийшээ орчихдог юм биш байгаа? Энэ нүх рүү орсон хүн зүгээр л атом болон задардаг байх, эсвэл тодорхой хувь нь өнгөрсөн цагт, эсвэл ирээдүйд очих магадлалтай ч байж болох. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Цаг хугацааны цоорхой буюу алга болоогүй алга бологсод
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

14 Сэтгэгдэл


  • FOX 2014/11/07
    :) *9 89 89 zuvshde ene itgdgui humus tarihni turaltai tugjetei amidrdag humus

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/30
    zaaaasssss yah geel iim demii yumand itgeed niitleed bdiin

    0 1 Хариу бичих
  • huygaa 2014/10/30
    Bi bas neg 10 aad tsagiin hugatsaatai alga bolj bsan yum.arhi uuj bgaad neg sersen chin ogloo bolson gertee hevtej bdah shuu kkkkkkkkk

    2 1 Хариу бичих
  • Mr-Holmes 2014/10/30
    Yagaad zuvhun humuusiig avch yavj bga ve gedgiig YМНБ tei holboj tailbarlah bh daa.

    0 0 Хариу бичих
    • FOX 2014/11/07
      chi yadag mal ve amitan alga bolsnu gu yu gedgig chi yaj medhu 1 huni noxoi alga bolchlo gej bodi hun avtsan zugttsan l gene oid 1 sarmagchin alga bolchihvol terig hen yaj medhin t1 eeee t1 sda ve

  • Зочин 2014/10/29
    Bermudiin gurvaljing tailbarlaad uguuch

    0 0 Хариу бичих
  • od 2014/10/19
    tsag hugatsaanii mashin zohiogod ayladag shig ene biyeree bish oyun uhaanaaraa ongorson ireeduid aylaj boldog yum chini ene bh uzegdel, gehde tsag hugatsaatai hamaagui bhaa herev ui olon shorgooljnoos bi negiin bariad avbal ted namaig harj amjihgui esvel mash tom gar tenger burhehtei adil bolod ongoroh bizee, tegeed l alga bolchihson gots uzegdel bolohtoi tostei yum bno

    1 0 Хариу бичих
  • Tusuulugch 2014/10/19
    Magadgui ter tsag hugatsaanii har nuh n bnga shiljij yawdag bh, hudulguuntei bermudiin gurwaljin sig bnga neg gazraa bgad bhgui bas hudulguuntei bdag tiim nuh bdag bolod tosgoniihniig hamaad yawsan biz, umnu ter tosgoniihon zuger l amidarch bsan bn shu genet alga bolno gedeg bol ter har nuh n hudulguuntei bdag bh gsn dugneltend hurgej bn lda

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/23
      тэгвэл яагаад зөвхөн хүмүүсийг авч явсан байж таарах вэ? Хар нүх гэдэг органик органик бусаас үл хамаарч ямар нэгэн биет зүйлсийг бүгдийг нь хуу хаман авч явдаг зүйл шүү дээ, органик биетийг шилжүүллээ гэхэд уяатай байгаа нохойнууд нь яагаад үлдчихсэн байдаг билээ? гэдэг асуулт бас гарч ирэх ёстой. Ингээд бодоход бид нарын тайлбарлахад ухаан нь үл хүрэх ямар нэгэн нууцлаг гадны нөлөө байгаа нь илүү бодит таамаг болж байгаа юм...

    • Tusuulugch 2014/10/19
      tiim bolhoor gaduur yawahda bolgoomjtoi bgarai gej zahiidaa :D

  • Зочин 2014/10/19
    bolohgvi gh gazargvi l zuil shvv dee ertonts tailagdashgvi nuutsuusaar dvvren bdag,hvn torolhton tvvnii ochvvhen heseg ni shvv dee. vvniig vgvisgene gedeg dendvv uhwar mochid zuil.

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/19
    утга алга

    0 0 Хариу бичих
  • tsogto 2014/10/19
    bi zuer shiljegj boljih yumsn

    0 0 Хариу бичих
    • Зочин 2015/01/23
      Би 1өдөрын турш алаг болж үзсээн тэнд их гоё байсан гэтэл нэг хаан хүрэж ирээд энэ энд байх ёсгүй буцаа гэсэ н тэгээл хүрээд ирсэн


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох