Точиношин арслан цолоо гардав

М.Саран

2018-05-29 12:14:48

alternative title

Мэргэжлийн сүмо бөхийн зуны тэмцээн Токио хотод 15 хоногийн турш үргэлжлэн явагдаж, өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Ананд түрүүлж, эзэн хааны цомыг тав дахь удаагаа хүртэн Монгол түмнээ баярлуулсан билээ.

Зуны тэмцээн эхлэхээс өмнө түрүүлэх магадлалтай бөхчүүдийн нэгээр Гүржийн бөх Точиношинийг нэрлэж байв. Тэрбээр энэ башёд сэкивакэ цолтой барилдаж, сүмогийн холбоо түүнд сайн барилдвал озэки \арслан\ цол олгоно хэмээн амласан билээ.  Точиношин ч зорилгоо биелүүлж, 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлснээр озэки цол хүртэх боломжтой боллоо. Хэдийгээр башёд дахин түрүүлж чадаагүй ч гэсэн өөрийн нэг зорилгоо биелүүлж, Гүржийн ард түмнээ баярлуулсан юм.

Точиношин зуны тэмцээний 10 дахь өдрөөс эхлэн ганцаараа тэргүүлж эхэлсэн. Тэрбээр 13 дахь өдөр Шодайд ялагдаж, Какүрюү, Хакүхо нараас даваагаар тасрах боломжоо алдав. Гэхдээ 14 дэх өдрийн барилдаанд Какүрюүд дийлдэж, түрүүлэх эсэх нь сүүлийн барилдаанаас шалтгаалах байсан. Какүрюү Хакүхог давснаар Точиношин нэмэлт барилдааныг хүлээх боломжгүй болсон.

Точиношин 2018 оны нэгдүгээр сарын тэмцээнд 14 даван түрүүлсэн юм. Мөн өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээнд 10 давахдаа аварга Какүрюү М.Анандыг давсан билээ. Тиймээс түүнд тавдугаар сарын тэмцээнд сайн барилдвал озэки цол олгохыг сүмогийн холбооноос амалсан. Точиношин озэки цолны болзлыг бүрэн биелүүлж, өөрийн хүсэж байсан цолондоо хүрлээ.

Точиношин Европ тивээс төрсөн гурав дахь озэки цолтон болж байна. Мөн түүнийг өнгөрөгч нэгдүгээр сард дээд зиндаанд түрүүлснээс хойш Гүржид сүмо бөхийн тэмцээнийг их үздэг болжээ. Тэрбээр энэ жил 31 настай юм.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19