Ж.Нарантунгалаг ирэх долдугаар сарын 23-нд Макаод болох тулаанд оролцоно

М.Саран

2018-06-04 12:43:12

alternative title

Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх долдугаар сарын 23-нд Макаод болох тулаанд оролцохоор болжээ. Тодруулбал, “One Championship-Pinnacle of Power“-д Филиппиний тамирчин, Эдварт Келлитэй тулалдах юм байна.

Тэрбээр 2016 оны долдугаар сард Эдварт Келлийн төрсөн ахтай тулалдаж хүнд цохилтоор ялж байсан юм. Багадаа кикбокс, жүдо, жиү- жицү, бокс зэрэг спортоор хичээллэж байсан Ж.Нарантунгалаг 1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Түүнчлэн Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат цолтон болсон билээ. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19