МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн сүүлийн үеийн загварлаг их сургууль

  • 2,082 уншсан
  • 1
  • 2014/02/08

Дуурь, сонгодог урлаг, Ратуш... гээд бодохоор Австрийн Вена хот санаанд бууна. Эндэхийн бүх юм чамин тансаг, бахадмаар ч бас жаахан уйтгартай, хуучинсаг. Харин Вена хотын Эдийн засгийн Их сургууль гэж санаанд оромгүй хэлбэр дизайнтай барилга байх юм. Харьцангуй багахан талбайд тэс өөр өөр загварын барилгуудыг багтаасан том цогцолбор бөгөөд тэр дундаас домогт архитектор Захи Хадидын бүтээсэн төв корпус, номын сан 2 уран санааны оргил нь болж харагдана.

Заха Хадид 1950 онд Багдад хотод төрж, Лондонд уран барилгын мэргэжлээр суралцжээ. Тэр өөрийн Zaha Hadid Architects гэдэг барилгын фирмтэй бөгөөд Темза гол дээрх гүүр/ 1966 он /, английн Лестер хотод байдаг доош хөмөрсөн мэт өвөрмөгц хэлбэртэй тэнгэр баганадсан өндөр барилга / 1994 /, Гонконгийн уулын орой дахь клуб / 1983 /, Кардиффын дуурийн театр / 1994 /, Огайо болон Рим хотуудын Орчин үеийн соёлын төв / 1988 / гэх мэт барилга байгууламжуудын шинэ хувилбаруудыг санал болгож байгаа боловч түүний стандарт бус, давтагдашгүй дизайныг тэр бүр зоригтой хүлээн зөвшөөрөх захиалагчид ховорхон байдаг гэнэ. Анхны ажлуудын нэг нь Vitra мебелийн үйлдвэрийн гал сөнөөх хэсэг бөгөөд энэ нь  нь “ Стелс “ бөмбөгдөгч онгоцыг санагдуулам хэлбэртэй ажээ.

Зохион бүтээгчийн сайтан дээр Их сургуулийн барилга иймэрхүү харагддаг бөгөөд уг нь  комьютераар  боловсруулсан гэрэл зургууд маш үзэсгэлэнтэй сайхан гардаг байтал энд харин тиймгүй байна.

Түүний зарим ажлуудаас үзүүлье. Сарагоз дахь павильон-гүүр. Испани:


Зүүн талд Абу-Даби дахь Арт-төв. Баруун дээд талд – Глазгогийн Тээврийн музей / барилгын ажил арай дуусаагүй байна /, баруун доод талд – Инсбрук хотын туузан замын станц.


Венийн Эдийн засгийн их сургууль нь Австри болон Европдоо хамгийн томд тооцогддог ба бизнесийн чиглэлийн Топ-50 сургуулийн тоонд багтдаг байна.
Хамгийн сонирхолтой хэсэг бол Төв корпус болон номын сан юм.

Тэгш хэмтэй бус энэ барилгын геометр проекцийг гэрэл зургаар үзүүлэхэд тун хэцүү.

Гол гайхамшиг нь дотроо байгаа, ёстой нүд бүлтрэм. Барилгын талбай 42 мянган ам. метр.

Лекцийн танхимуудын нэг:

Номын сан:

Энэ дотор юу байдаг нь ойлгомжгүй:

Сансрын буудал:

Венад 12-р сарын бүрхэг саарал тэнгэр харагдана, гэхдээ л зураг гоё байгаа биз:

Эдгээр модод харин нэг л бишээ:

Оюутны цайны газар:

Энэ барилга харин их таалагдаж байна:

“ Зэвэрчихсэн “ юм шиг:

Бас нэг модон танхим:

Бүх хичээлийн байруудын орох хаалганы дэргэд анги танхимуудын дугаар, хичээлийн хуваарь өлгөөтэй, бүх ангийн үүдэнд ойрын хугацаанд явагдах лекцүүдийн хуваарь байна.

Анкетаа өгсөнд талархаж аяга кофегоор дайлъя:

Захиргаа болон ректорын хэсэг:

Шпар нэрт супермаркет хүртэл бий:

Орчин үеийн их сургууль ийм л байх ёстой юм. Хажуугийн корпуснууд хараахан баригдаж дуусаагүй бөгөөд энэ онд ашиглалтанд орохоор төлөвлөгджээ.

Хэрэв та нар Вена орох хэрэг гарвал үзэх зүйлээ Ратуш, музейн хорооллоор хязгаарлалгүй наашаа ийшээ ирээрэй.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн сүүлийн үеийн загварлаг их сургууль
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Dashka 2014/07/03
    Уйлмаар сайхан юм бэ. Уул нь онц сурдаг бага зэрэг санхүү байхад Шведэд маш хямд сурж болдог юм байгааншд.Гол нь амьдралын өртөг л их өндөр.Сайн ажил олоод авчихвал ч алзахгүй ээ.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох