МЭДЭЭ НЭМЭХ  

Нүцгэн унтах нь ашигтай

  • 11,977 уншсан
  • 9
  • 2014/10/20

Олон хүн унтлагын хувцсыг төдийлөн таашааж үздэггүй нь учиртай. Шалдан унтах нь олон талаар ашигтай гэдгийг шинжлэх ухаан ч нотлоод байна. Юу вэ гэвэл:...

Өвчин намдаана

Хувцас цусны эргэлтэнд тодорхой хэмжээгээр саад учруулдаг тул ядаж унтахдаа “хиймэл арьс”-наасаа салж байх хэрэгтэй. Ингэснээр ялангуяа гэдэс хэвлий орчмын ачаалал, ядаргааг тайлж, өвчинг намдаадаг байна. Тэр тусмаа нойр муутангууд нүцгэн унтах хэрэгтэй гэнэ.


Тосны булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгоно

Нойр гэдэг нь бүрэн “сул зогсолт” бишээ. Бидний эд эрхтнүүд ажилласаар л байдаг, иймээс тэднийг илүүц дарамтнаас чөлөөлж өгөх хэрэгтэй. Шалдан унтахад арьсанд агаар чөлөөтэй нэвтэрч, арьсны нөхөн төлжих процесс түргэснэ. Тосны булчирхайн ажиллагаа идэвхжиж арьсыг сайн тослож өгснөөр арьс сэргээгдэнэ. Энэ нь цаашаа ерөнхий бодисын солилцоог идэвхжүүлж өгдөг байна.   


Бэлэг эрхтнийг хамгаална

Дотоожинд бий болсон чийг тав тухыг алдагдуулахаас гадна төрөл бүрийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг. Нүцгэн унтсанаар агаар чөлөөтэй нэвтэрч мөөгөнцөр үүсэхээс хамгаална. Эрчүүд шалдан унтахад төмсөгт хамгийн тохиромжтой температур бүрддэг тул үрийн шингэний чанар сайжирч, үр тогтоох чадвар нэмэгддэг байна.


Ая тух бүрдүүлнэ

Ажлын алжаал тайлж гүн бат нойрсох шиг чухал зүйл хаана ч үгүй. Зарим үед шөнө нь олигтой унтаж амарч чадаагүй хир нь өглөө унтмаар байдаг шүү дээ. Та бүх хувцсаа тайлаад шав шалдан унтаад нэг үзээрэй. Нялх хүүхэд шиг л бөх нойрсох вий. Сайн нойр маргаашийн өдрийг тань цэнэглэж өгнө.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нүцгэн унтах нь ашигтай
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

9 Сэтгэгдэл


  • hahhhhhsg 2015/10/01
    Bainga nutsgen untdag humuust heleheer gaj gdg kkk

    0 0 Хариу бичих
  • oyun 2014/10/24
    Bi urd ni dandaa untlagiin huvtsastai untdag bsan, suuliin 10. Jil nutsgen untdag bolson, minii aris uneheer tseverhen bolson, deer ni or dernii daavuugaa udur bolgon bish yum gehed unjuud solih heregtei,

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/22
    энхэр бид хоёр секс хийсний дараал хүцгэн унтдаг байнга унтвал зүгээр юм биш үү

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/21
    Би угаасаа нүцгэн унтдаг лдаа , үнэхээр сайхан амардаг нь үнэн шүү, амарсан шиг амардагдаа.

    2 0 Хариу бичих
    • hehe 2014/10/21
      gehdee haalga tugjihgui bol bas evgui l dee

  • Зочин 2014/10/20
    Нөхөр бид 2 секс хийчээд л нүцгэн унтдаг

    6 1 Хариу бичих
    • Зочин 2014/12/22
      yun goyiin...pagamaa!

    • hehe 2014/10/21
      jinhene eruul baigaa yum baina daa

    • Зочин 2014/10/20
      Сайн байна.


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох