“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн “Хайрла” тоглолт өнөөдөр эхлэнэ

М.Саран

2018-06-08 11:41:25

alternative title

“Харанга” хамтлагийн 30 жилийн ойг угтсан “Хайрла” тоглолт өнөөдөр, маргааш “Улаанбаатар паласе”-т болно.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат  “Бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээсэн.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл