Дулааны 2-р цахилгаан станцад гал унтраах тактикийн сургууль зохион байгуулав

М.Саран

2018-06-08 12:44:47

alternative title

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсээс Дулааны 2-р цахилгаан станц ТӨХК-ний   Түлш дамжуулах цехэд гал түймэр гарсан цагийн байдлаар гал түймэр унтраах тактикийн сургууль зохион байгууллаа.

Гал унтраах тактикийн сургуульд Баянгол дүүргийн онцгой байдлын  хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 18-р анги,  Сонгино-Хайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 26-р ангийн нийт 16 албан хаагч 4 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон. Тус станцын 194 инженер, ажилтан албан хаагчид дадлага сургуульд хамрагдаж гамшгаас хамгаалах чиглэлээр мэдлэгээ өргөжүүлж, гал түймрийн үед авах арга хэмжээний талаар дадлага эзэмшлээ.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27