Кофег уухаас гадна амьдрал ахуйдаа хэрхэн ашиглах вэ?

М.Саран

2018-06-08 13:48:44

alternative title

Дэлхийн сая сая хүмүүс бүх төрлийн ундаан дотроос кофег илүүд үздэг. Экспрессо, сүүтэй, сүүгүй, халуун, мөстэй гээд л маш олон төрлөөс сонгон уух боломжтой болохоор аргагүй бизээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү амтат ундааг уухаас гадна олон зүйлд ашиглаж болно. Тэдгээрээс амьдралд хамгийн хэрэгтэй хэдэн аргуудыг танилцуулъя. 

1. Гарын үнэр арилгагч

Шинэхэн кофены сэнгэнэсэн үнэрт дургүй хэн байх билээ? Тэгвэл яагаад кофег гарын үнэр дарагч болгон ашиглаж болохгүй гэж? Сонгино, сармис зэрэг эвгүй үнэрийг арилгахын тулд кофены хаягдал нунтагийг гарандаа үрж усаар зайлна. Ингээд л таны гар хормын дотор шинэхэн кофены үнэртэй боллоо.

2. Нүүрний маск

Та кофены сэнгэнэсэн сайхан амт үнэрээс гадна арьсанд ямар ач тустайг мэдэх үү? Нунтаг кофе нь арьсыг гуужуулж, найрлаганд нь байдаг антиоксидант нь үрчлээний эсрэг үйчилгээ үзүүлдэг. Нунтаг кофег нүүрэндээ шууд түрхэж хэрэглэхээс  гадна өөр маск болгон ашиглаж болно. Жишээлбэл:

  • Нунтаг кофен дээр 1 ц.х хүнсний сод нэмээд (нүүрэндээ хүрэлцэхүйц  хэмжээгээр) сайтар хутгаж холино.
  • Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхээд 20 минут амраана.
  • Нүүрээ сайтар усаар зайлаад чийгшүүлэгч тос түрхэнэ.

Та гайхалтай үр дүнг шууд мэдрэх болно. Хүнсний сод нь тослог арьсыг сайн цэвэрлэдэг тул энэхүү маск нь тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой.

3. Хөргөгчний үнэр дарагч

Танд хөргөгчөө онгойлгоодхамраа дармаар санагдах үе хааяа байдаг л биздээ? Загас, халуун ногоотой хоолны үнэр арилгахад бүр ч хэцүү байдаг. Тэгвэл кофе нь таны гарнаас эвгүй үнэрийг арилгаж чадсан бол хөргөгчний эвгүй үнэрийг ч мөн дарж чадна гэдэгт бүү эргэлзээрэй.

Аягатай кофены үлдэгдлийг хөргөгчинд хийгээд орхиход л болно. Кофе өөртөө бүх эвгүй үнэрийг шингээж авдаг.

4. Өөхлөлтийн эсрэг эмчилгээ

Өөхлөлтийг эсрэг бүх бүтээгдэхүүний найрлаганд кофейн орсон байдаг. Хэрвээ гэрт тань кофе байвал илүүдэл өөхөө арилгахад их мөнгө зарцуулах шаардлагагүй. Өөх хайлуулах бэлдмэлийг та гэрийн нөхцөлд хийж болно. Кофены хаягдал нунтагийг наргил модны тостой холиод тухайн хэсэгт массажлан түрхээд усаар зайлна.

5.Үсний эмчилгээ

Кофег гоо сайхандаа хэрэглэж болох олон аргуудын нэг нь үс арчилгаа юм. Кофе нь үсийг гялалзуулахын зэрэгцээ найрлаганд нь байдаг кофейн үс уналтыг зогсоож, үсэнд тэжээл өгдөг.

Та дараахь аргыг ашиглан үсэндээ долоо хоногт 1 удаа тэжээл өгөөрэй.

  • Үсээ хангалттай норгож хүрэхүйц кофе чанаад хөргөнө.
  • Үсээ норгосны дараа хуйхандаа тойрог хөдөлгөөнөөр массаж хийнэ.
  • 20 минут амраасны дараа усаар сайтар зайлна.

6. Арьс гуужуулагч

Кофе нь арьс гуужуулагч цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Гэрийн нөхцөлд арьс гуужуулах бэлдмэлийг дараахь аргаар бэлдэж болно.

  • Нунтаг кофег (хэрэглэсэн болон хэрэглээгүй) чидун жимсний тостой холино.
  • Биеийн гуужуулахыг хүссэн хэсэгтээ түрхэж үрээд 15 минут байлгасны дараа усаар зайлна.

7. Модон тавилга өнгөлөгч

Кофе ашиглан модон тавилгаа гялалзсан өнгөтэй, цэвэрхэн бас сэнгэнэсэн сайхан үнэртэй болгоорой. Хаягдал кофены нунтагийг хөргөөд тавилгынхаа гадаргууг үрж арчихад л боллоо.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19