МЭДЭЭ НЭМЭХ  

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

  • 1,068 уншсан
  • 0
  • 2014/10/19

Нохойг хамгийн үнэнч, ухаантай амьтан гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Сэргэлэн цовоо, ухаалаг байдлаараа хүний хайрыг татсан энэ амьтны тухай та бидний төдийлөн сайн мэдэхгүй олон гайхмаар баримтыг судлаачид дэлгэжээ.

Ингээд уншигч та бүхэн дараах нийтлэлээс нохойны талаарх шинэ содон баримтуудыг хүлээн авна уу.

Нохойны шээс төмрийг зэврүүлдэг

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохойгоо гэрлийн төмөр шон руу шээлгэх нь таны төсөөлөөгүй их гарз хохирол авчирч болзошгүй. Учир нь нохойны шээсэнд агуулагддаг хүчил нь төмөр эдлэлийг зэврүүлдэг аж. Их Британий судлаачдын 2003 онд хийсэн судалгаагаар Дербишир мужийн $122.000 ам.долларын үнэ бүхий 1 сая төмөр шон нохдоос болж 6 сарын дотор зэвэрч, хэрэгцээгүй болсон гэсэн тооцоо гарчээ.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой өнгө ялгаж чаддаг

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохойг зөвхөн хар цагаанаар л ертөнцийг хардаг гэж үздэг нь ташаа ойлголт болохыг сүүлийн үеийн шинжлэх ухаан тогтоожээ. Гагцхүү тэдний өнгө ялгах чадвар хүнийхээс арай дутмаг юм. Хүний нүдэнд өнгө ялгах гурван суваг байдаг бол нохойнд хоёр байдаг. Өөрөөр хэлбэл нохой хөх ба шар өнгийг сайн ялгадаг боловч улаан, ногоон өнгийг ялгадаггүй. Ийм учраас нохой шөнийн цагаар хүнээс илүү тод хардаг ажээ.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой өвчнийг үнэрлэж мэдрэх чадвартай

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Хэрэв таны нохой гэнэт ойлгомжгүй авирлаж эхэлвэл магадгүй танд асуудал байж болох юм. Германы эрдэмтэд нохой хүний биед ямар нэг эрүүл мэндийн асуудал байгааг үнэрлэж илрүүлэх гайхалтай чадвартайг нээжээ. Тэгэхээр нохой эмч нарын хожим нь илрүүлэх боломжтой хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнийг урьдчилан мэдэх чадвартай гэсэн үг юм.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой маш ухаантай

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Заримдаа нохой тань яг л солиотой мэт аашилдаг байх. Америкийн сэтгэл судлалын холбооноос тогтоосноор энэ нь ноход яг л хүүхэд шиг сэргэг ухаантай ба үргэлж элдвийг сониучирхаж байдагтай холбоотой ажээ. Нохойны хамгийн ухаантай үүлдэр болох "The Border Collie" нь 200 гаруй үг тогтоох чадвартай.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Сүүлээ хөдөлгөх нь үргэлж баяртай байгаагийн илрэл биш

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохой сүүлээ хөдөлгөх нь хэд хэдэн янзын утга санаа агуулдаг. Тодруулбал тэд баяртай үедээ сүүлээ баруун тийшээ хөдөлгөдөг бол айсан үедээ зүүн тийш хөдөлгөдөг. Хэрэв сүүлээ доош унжуулан хөдөлгөж байвал итгэлгүй байгаагийн шинж ажээ. Мөн сүүлээ чангалж хэт хурдан хөдөлгөх нь зарим үед түрэмгий байдлын илэрхийлэл болдог гэнэ.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Тэд үнэхээр “Hot Dog”

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохой зузаан үстэйгээс гадна биеийн температур ихтэй учраас халуунд тэсвэр муутай байдаг аж. Хүний биеийн дундаж температур 37ºC бол нохойных 38ºC байдаг. Тийм болохоор нохой бөөснүүд хүн рүү биш нохой руу хошуурдаг

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохойны хоншоорны хээ давтагдашгүй байдаг

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохойны сарвууны хээ нийтлэг боловч хошоорных нь хээ хүний хурууны хээ шиг давтагдашгүй өвөрмөц ажээ. Тэдний хоншоорны үрчлээ, нугалаас бүр өөрийг нь тодорхойлохуйц онцлогтой байдаг байна.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой бидний адил зүүд зүүдэлдэг

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохой нойрон дундаа дуу авиа гаргаж, хөдөлж байхыг хүн бүхэн л харсан байх. Тэдний тархинд хүний адил зүүдний хуниас байдаг. Хамгийн гайхалтай нь нохой бүрийн зүүдлэх үйл явц харилцан адилгүй. Жишээлбэл хав гэх мэтийн жижиг ноход томоосоо их буюу 10 минут тутамд нэг зүүд зүүдэлдэг гэнэ.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой хайрлаж дурладаг

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

АНУ-ын Калифорния мужийн Клермонт их сургуулийн профессор Пол Зак нохойны тархи нь окситоцин буюу дурлалын гормон ялгаруулдаг болохыг нээжээ. Энэ нь дурласан хүнийг үнсэлцэх, тэврэлдэх үед тархинаас нь ялгардаг гормонтой яг ижилхэн гэнэ.

Зургийн эх сурвалж: www.playskull.mn

Нохой гэм буруугаа мэддэггүй

Нохойны тухай “гайхмаар - 10” баримт

Нохойг буруу хэрэг хийлээ хэмээн зэмлэхэд гэмшсэн царай гаргадаг нь үнэндээ тэдний зүгээр л зуршил төдий үйлдэл ажээ. Нохой гэм буруутай эсэхээ огт ухамсарлах чадваргүй гэдгийг олон төрлийн судалгаагаар нотолсон байна.

Эх сурвалж: www.playskull.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Нохойны тухай “гайхмаар - 10” баримт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох