МЭДЭЭ НЭМЭХ  

Амьд сэрүүн байгаа суут ухаантнууд

  • 6,731 уншсан
  • 6
  • 2014/02/10

“Хөдөлмөрлөж байж л алдар нэрийг олно” гэж Леонардо да Винчи нэгэнтээ хэлсэн гэдэг. Энэ ч гарцаагүй үнэн боловч шантрашгүй хичээл зүтгэлээс гадна авьяас чадвар гэж нэг зүйл бага боловч хэрэгтэй л болов уу. Ертөнцийг өөрчилсөн суут хүмүүсээс бүр нэг нь ч гэсэн төрөөгүй бол хүн төрөлхтний түүх яаж эргэх байсныг хэн мэдлээ. Манай цаг үед амьдарч буй олноо  хүлээн зөвшөөрөгдсөн суут ухаантнуудыг та бүхэнд танилцуулж байна.

Тим Бернерс-Ли – Бүх дэлхийг хэрсэн “ аалзны шүлс”-сүлжээг бий болгосон хүн

Британы эрдэмтэн, зохион бүтээгч Тимоти Бернерс-Ли  интернетийг зохион бүтээсэн бөгөөд мэдээллийн технологийн салбарт бусад олон шинэлэг зүйлүүдийг авчирсан хүн юм. Тэрээр одоо Бүх дэлхийн Сүлжээний Консорциумын тэргүүн бөгөөд  компьютерийн үйл ажиллагааг санаанд багтамгүй түвшинд гаргахаар ажиллаж байна. Гол утга нь :  дэлхийн бүх компьютерууд тодорхой томьёологдсон мэдээллийг  ямар хэл дээр програмчлагдсанаас үл хамааран,   хүний оролцоогүйгээр өөр хоорондоо солилцох, дамжуулах боломжтой болох юм. Энэ нь хиймэл оюун ухаан бүтээх эхний алхам ч байж болзошгүй.


Джордж Сорос-санхүүгийн Робин Гуд

Дэлхийн эдийн засгийн хамгийн эсрэг тэсрэг үнэлгээтэй хүмүүсийн нэг. Зарим нь  түүнийг санхүүгийн луйварчин мэт үздэг байхад, зарим нь санхүүгийн сод авьяасыг нь биширдэг. Тэр 1992-09-16-ны хар өдөр английн фунт стерлингийн ханшны уналтаар тоглон  баяжсан гэдэг. Ханш унах үйл ажиллагааг Сорос өөрөө зохион байгуулсан байж болзошгүй хэмээн олон хүн сэжиглэдэг.  Ямар ч байсан энэ суут ухаантан “ Зах зээлийн эргэлтийн хөрөнгөний рефлексийн онол”-ыг бодож олсон бөгөөд энэ онол ёсоор үнэт цаасыг ирээдүйн үнийн өсөлтөөс нь хамаарч худалдаж авдаг ба энэ нь өрсөлдөгчдийн явуулга зэрэг довтолгоонд байнга өртөх магадлалтай нарийн ухаан зарах ажил ажээ. Сорос 1979 онд “ Нээлттэй нийгэмлэг”  хүмүүнлэгийн санг байгуулж дэлхийн олон оронд  хандив өргөх буяны үйл ажиллагаа явуулж  байна.


Мэтт Гроунинг,  дэлхийд алдартай хүүхэлдэйн кинонууд :“ Симпсоныхон” , “ Футурама “-гийн зохиолч

Мэттью багаасаа л сэтгүүл зүй, хүүхэлдэйн кино зохиолд дуртай нэгэн байв. Тэр комикс зурахын хажуугаар пянз худалдагч, зарлага, жолооч гэх мэт есөн жорын ажил хийж явжээ. Бас өөрийнхөөрөө сэтгэж, сэтгэснээ шууд бичдэг зурдаг зантай хүн байсан тул нэг бус удаа ажлаасаа халагдаж байв. 1985 онд Мэтт Спрингфильд хотын Мөнх ногоон гудамжинд суудаг Симпсоны гэр бүлийн тухай түүхийг бодож олжээ.


Дарио Фо – Нобелийн шагналт

Дарио Фо бол италийн найруулагч, жүжгийн зохиолч, жүжигчин бөгөөд  онцгой авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан нь түүнийг сүүлийн хагас зуун жилд Европод байгаагүй театрын том зүтгэлтэн  болгожээ. Түүний уран бүтээлийн гол чиглэл нь улс төр, шашны засаглалыг элэглэн шүүмжлэх явдал юм. Дарио 1997 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд диплом дотор нь “ Дундад зууны алиалагчдын жишгээр  засаг төрийг зоригтойгоор шүүмжилж, зовж зүдрэгсдийг анхааран хамгаалсны төлөө “ гэж бичсэн байжээ.


Стивен Хокинг – математикийн боловсролгүй математикч, профессор

Хокинг квантын таталцлалын  онол болон хар нүхний бүтцийн талаар хийсэн судалгааны ажлаараа алдаршжээ. 1975 онд хар нүхний  ууршлын онолыг боловсруулсан бөгөөд энэ үзэгдэл  “ Хокингийн цацраг “ нэр авсан байна.  Нэрт физикч – онолч эрдэмтэн энэ хүн хязгааргүй огторгуйг судалж, ертөнцийн үүсэл, хөгжил,  цаг хугацаа орон зайн харилцан хамаарал, супер долгионы онол гэх мэт олон бүтээл туурвижээ. Оксфордын Их сургуульд багшилж байсан анхны жилдээ Хокинг сурах бичгээ өөрөө судалж, оюутнуудаасаа ердөө хоёрхон долоо хоногийн хичээлээр л түрүүлж явдаг байсан гэнэ. 1960- аад оноос мэдрэлийн системийн өвчнөөр өвчилж үе мөч нь саажсан ч сонирхолтой ажил, идэвхтэй амьдралаа орхиогүй билээ.


Филипп Гласс- хөгжмийн зохиолч

Энэтхэг гаралтай Гласс хөгжмийг эхийн сүүтэй хамт өөртөө шингээж авсан гэвэл зохино. Түүний эцэг хөгжмийн дэлгүүрийн эзэн байжээ. 1984 оноос киноны хөгжим бичиж алдаршиж эхэлсэн бөгөөд түүний хөгжмүүд нь киноны фон, туслах хэрэгслийн  аль нь ч биш,харин хамгийн гол дүр нь болж байсан гэдэг. Бид түүний хөгжмийг “ Эйнштейн наран шарлагын газарт ”, “ Кэндимен”, “ Трумэний шоу “, “ Илбэчин “ зэрэг кинонуудаас мэднэ. Мөн 1984 онд Лос- Анджелес хотод болсон олимпийн наадмын нээлтийн ёслолд зориулсан хөгжмийг бичжээ.


Григорий Перельман- зожиг суут ухаантан

Григорий  Перельман 1990-ээд оноос математик, физик, геометрийн салбарт хийсэн дуулиант бүтээлүүдээрээ олон орны Шинжлэх ухааны нийгэмлэгүүдийг шуугиулж эхэлжээ. Гэхдээ  Пуанкарегийн таамаглалыг нотолсон 2  ажил, шагнал урамшууллаас татгалзсан зэрэг нь түүнд жинхэнэ алдрыг  авчирсан юм. Григорий Яковлевич гайхмаар даруу, энгийн хүн бөгөөд 2005 онд ажлаасаа гарч ээжийнхээ хамтаар маш хажиг зожиг амьдардаг болжээ.


Эндрю Уайлс- мөрөөдөмтгий математикч

Принстоны Их сургуулийн профессор- математикч энэ хүн хэдэн үеийн эрдэмтэд зуу зуун жил ноцолдоод дийлээгүй Фермийн агуу теоремыг баталсан юм. Эндрю бүр хүүхэд байхдаа  ийм теорем байдгийг мэдэж , шийдийг нь хайж эхэлжээ. Эхний баталгаа тун эмгэнэлтэйгээр дууссан гэдэг. 1993 онд олон нийтийн өмнө өөрийн ажлаа танилцуулж байхдаа гэнэт дутуу зүйл байгааг олж илрүүлсэн нь шинжлэх ухааны ертөнцийг тэр чигт нь донсолгож орхижээ.  Алдаагаа хайж олоход 2 сар зарцуулагдсан байна. /  Тэгшитгэлийг 130 хуудсан дээр бодсон байсан гэдэг. / Алдаагаа засах гэж дахин жил хагас болжээ. Шинжлэх ухааны ертөнц тэр аяараа амьсгаа даран, бас далдуур бах нь ханан хүлээж байв. Эцэст нь 1994-09-19-нд Уайлс сая нэг юм онгодоо олж баталгаагаа гүйцээсэн байна.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьд сэрүүн байгаа суут ухаантнууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2014/05/11
    Tim Berners-Lee нь www буюу http ийн үндэслэгч, зохиогч юм. Интернетийнх биш. Одоо ч бас www-ийн консерцумийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Интернетийнх биш

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/12
    Тим Бернерс Ли интернетийг гэхээсээ илүү HTML буюу вэб сайтын технологийг зохиосон хүн л дээ

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/12
    Сонирхолтой л юм байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/11
    Тим Бернерс Ли хэрэв шуналтай нэгэн байсан бол триллион доллартай байх байлаа.

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    Интернэтийг зохиосон хүнд баярлалаа гэж хэлье

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/02/10
    бөс

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох