Д.Гантулга: Залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна

М.Саран

2018-06-11 16:14:05

alternative title

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Д.Гантулга миний бие өнгөрсөн хугацаанд ганцаараа бие дааж шийдвэр гаргах боломжгүй нөхцөлд байдалд байлаа. Гэхдээ өнөөдөр өөрөө бие дааж гаргасан шийдвэрээ та бүхэнд хэлье. Залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө аав ээж, гэр бүлээсээ, хайртай ханиасаа хүлцэл өчиж байгаагаа илэрхийлье.

Намайг итгэж дэмждэг найз нөхөд, хамт олноосоо бас хүлцэл өчье. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа, сонгогчиддоо, намайг итгэж дэмждэг байсан намынхан, нэг ангид хамт сууж буй УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Сэрмаа гэх бүсгүйчүүдэд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна. 

Монголын нийт ард түмний магадгүй залуу хүнд, залуу улстөрчид итгэж байсан итгэлийг зүтгэлээр хариулж чадаагүйдээ харамсаж байна. 

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань би ч, та ч, бас монголын ард түмний нэлээд хэсэг ойлгож байгаа гэж итгэж байна. Уужим сэтгэлтэй ард түмэн маань энэ бол гэмт үйлдэл биш, улс төр байсан юм аа гэдгийг ойлгох тийм үе удахгүй ирнэ гэж итгэж байна.

Ийм учраас УИХ-ын гишүүнээс түтгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргаж албан ёсоор өгөх гэж байна" гэлээ. 

Түүний хүсэлтийг хүргэж байна. 

  • Хуваалцах:

Сэтгэгдэл