Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

М.Саран

2018-06-12 13:47:22

alternative title

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц баригдаж байгаатай холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 11-ний даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө буюу төв зам, Нарны зам, Юнескогийн гудамж (Шангрилагийн зүүн урд уулзвараас зүүн тийш 13-р хорооллын дунд зам), Авто замчдын гудамж (103-аас урагш “Улаанбаатар Буян” компанийн зүүн талаар гарах зам), Элчингийн гудамж (Шангрилагийн зүүн хойд уулзвараас зүүн тийш), мөн Сэлбэ гол дээгүүр 13-р хороолол руу гарах шинээр баригдсан түр гүүрээр зорчино уу.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

  2018-08-27