МЭДЭЭ НЭМЭХ  

Лусын дагинас буюу усны ертөнц

  • 19,979 уншсан
  • 39
  • 2014/10/20

Дэлхий дээрх амьдрал анх усан дотор үүсч, хувьслын явцад улам бүр боловсронгуй болсон гэдгийг хүн бүр мэднэ. Харин усан дотор өндөр хөгжилтэй соёл иргэншил байсан уу (одоо хир нь байгаа юу) гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.

Лусын дагина хэмээх далай тэнгисийн ер бусын амьд биетийн тухай үлгэр домог дэлхийн бүх улс оронд түгээмэл тааралддаг. Нэрлэх нэр нь үндэстэн болгонд өөр өөр боловч (сирена, ундина, вила, су-кьз, мерроу )гадаад төрхийг нь хааяагүй ав адил дүрсэлсэн байдаг. Эд нь хүнтэй адил толгой, нүүртэй, үс гэзэгтэй боловч бүслэхийнээс доош загас мэт загалмай, сэлүүртэй хүн-загасны эрлийз амьтад гэнэ.

Эртний Энэтхэгийн гар бичмэлүүд болон Аристотель, Платон, Геродот нарын бүтээлд ч лусын дагинын тухай бичсэн байх нь тааралддаг. Сонирхолтой нь, дээрх суутнууд загасан хүнийг байж боломгүй байгалийн алдаа гэж огт үзээгүйгээр үл барам, тэнгис далайн гүнд хүн дүрст, өндөр хөгжилт, соёл иргэншил байж магадгүй гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Христофор Колумб хүртэл хөөцөлдөн тоглож буй лусын дагинасыг харсан гэж баталдаг.

Эдгээр нууцлаг “амьтдын” тухай бичээс, түүхэн тэмдэглэл зөндөө. 14-15-р зууны үед, Армений Ван нууранд “тэнгисийн хүн” амьдардаг байсан гэнэ, 18-р зуунд Оксфорд цайзад далайгаас барьсан хачирхалтай амьтан жил гаруй амьдарчээ. 1717 онд Борнео нуурын эрэг очмоос нэг сонин амьтныг барьсан мэдээ байна. Манай үеийг хүртэл хадгалагдан ирсэн зураг нь лусын дагиныг дүрсэлдэгтэй маш төстэй ажээ. Тэрээр хулгана мэт часхийсэн дуу гаргадаг байсан нь далайн гахайнх шиг ультра авиа биш байгаа? 50 орчим гэрчийн мэдүүлгээс үзвэл энэ амьтан 4 өдөр устай торхонд байгаад үхжээ.

Зарим эрдэмтэд энэ асуудлыг нилээд нухацтай авч үзсэн юм. Америкийн амьтан судлаач Карл Банзе загасан хүмүүсийн тухай мэдээллийг нарийвчлан судлаад лусын дагина 19-р зуунд ч байсан гэсэн дүгнэлтэнд хүрчээ. 1902 онд Шотландийн багш Уильям Моро наран шарлагын газар чулуун дээр лусын дагинатай гайхалтай төстэй амьтан сууж байснаа түүнийг хараад ус руу үсрэн орсон тухай мэдээлжээ. Тэр нутгийнхнаас асууж үзээд мөнөөх амьтныг харсан цорын ганц хүн биш болохоо мэдсэн гэнэ.

1823 онд Британы музей лусын дагинын чихмэл дүрсийг олон нийтэд сонирхуулсан бөгөөд дахин 2 ийм чихмэл Хатан хааны Хүн эмнэлгийн коллежийн хамгаалалтанд байжээ. Лондонгийн энэ үнэт үзмэр нацистуудын халдлагын үеэр устсан байна. 1979 онд Вижес гол дээр үсэрхэг биетэй, урт сүүлтэй аймшигтай амьтан олджээ.

Загасан хүмүүсийн тухай мэдээлэл хангалттай элбэг гэж хэлж болно. Харин усны оршин суугчид хүмүүст яаж ханддаг байсан юм бол? Эртний судар бичгүүдээс үзвэл эм хүйстнүүд буюу лусын дагинас нь хүмүүстэй харилцах дуртай, бэлгийн харьцаанд ч орсон тохиолдол байж. Гэхдээ хүн гэдэг амьтан өөрөөсөө ялгаатай бүгдээс айж сэжиглэж байдаг зантай тул энэ харилцааг таслан зогсоохыг эрмэлзэж хүн-загаснуудыг алж хөнөөх болжээ. 16-р зуунд загасан хүнийг гэр бүлээр нь хөнөөсөн тухай мэдээлэл байна. Харин хүн-загаснууд хүнд ямар ч гэм хор хүргэдэггүйгээр үл барам, усанд живсэн хүмүүсийг аварсан тохиолдол маш олон.

Гэхдээ хүн-загаснуудыг харгис хэрцгий авиртай амьтад гэж тодорхойлсон мэдээлэл, домог үлгэр цөөнгүй бий. Ялангуяа дундад зууны үеийн далайчид сиренүүдийн дууг сонсохоос их айдаг байжээ. Учир нь тэдний дууг сонссон хүн далайн ёроолгүй гүн рүү өөрийн эрхгүй үсэрдэг гэнэ. Хуурай газар тааралдсан хүн –загас хүнийг үхтэл нь гижигддэг тухай домог ч байдаг.

Дээр өгүүлсэнчлэн загасан хүмүүс хувьслын усан дорх өөр нэг хэлбэр байж болзошгүй. Нөгөө талаас, тэд хар шидийн гаралтай байж болох. Ямар ч байсан усны нууцлаг хүмүүсийн тухай мэдээлэл жилээс жилд цөөрсөөр иржээ. Хэдхэн зуун жилийн өмнө элбэг тааралддаг байсан үзэсгэлэнтэй сайхан дүр төрхтэй лусын дагинас голдуу эрчүүдийн анхаарлыг татахыг хичээдэг байсан нь бас сонирхолтой.

Харин эр хүйстэн хүн-загас маш ховор тааралддаг байсныг бодолцвол лусын дагинас ердөө л үр удмаа таслахгүй үргэлжлүүлэхийг хичээж байсан юм болов уу? Тэд ховсдох  гоц чадвартай тул сайхан бүсгүйн дүрд хувирдаг байсан байх. Бидний үед хүрч ирсэн домгоос үзвэл лусын дагинас эр хүнээс хүүхэд төрүүлэх боломжтой байж. Ийм холбооноос төрсөн хүүхэд хуурай газар хэвийн амьдрах боломжтой ч, зарим нь эхийгээ даган усанд амьдрахаар оддог гэнэ. 

Эдгээр гайхалтай амьтдын нууц тайлагдаагүй байгаа хэдий ч, хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт төрөлх гараг дээрээ мөр зэрэгцэн оршиж байгаа бусад соёл иргэншлийг илрүүлэн олж, дайсагнал агуулалгүй харилцаж чадах хэмжээнд хүрнэ гэдэгтээ итгэж найдсаар байна.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Лусын дагинас буюу усны ертөнц
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

39 Сэтгэгдэл


  • Чимка 2015/10/12
    Хэрвээ үнэхээр хүн загас байдаг бол аймар амьтан байх ёстой байх гэж бодож бна. Усанд үстэй байх ямар ч боломжгүй... Тэгэхээр үсгүй, хөмсөггүй, сормуусгүй гэсэн үг. Мөн хамаргүй байж таарна. Заламгай л байх ёстой. Хуруунууд нь хүнийх шиг салаа биш... хоорондоо салтаар холбогдсон ёстой. Мөн шүд нь махчин загасных шиг байна байх. Усанд дор гал түлж, халбага сэрээ барих боломжгүй тул зулгааж иддэг бөйж таарна... Ингээд бодохоор яавч хөөрхөн үзэсгэлэнтэй байх боломжгүй. Ккк

    16 0 Хариу бичих
    • Зочин 2015/10/12
      Вальдиморт санаанд орж байна. ккккк

  • DADA 2015/05/28
    https://www.youtube.com/watch?v=iuXPdQqMYW0&feature=youtu.be

    2 2 Хариу бичих
  • Зочин 2015/05/28
    sda ene ul itgegchid aygui bol burhan shashind itgedeg bgaadaa tsagaan saraar medehgui tuvd heleeree zug muruu gargaj us zasuulah udur harj hogoo hurtel udur harj asgaal tiim yumand itgedeg bj lusiin dagina hari garig ntrd yagaad itgedeggui mol yum boldoo he he manai garig deer hunees uur dinosaurs mustlugiin uyiin araatnuud hurtel amidarj bsnshdee teriig neg bodoj uzeereidee 1han odoo uyeeree setgeed bval hol yavahgui ee

    3 0 Хариу бичих
  • hy 2015/05/27
    ter door shuumjlegch gesen bgaa hun tarhi ugaahaa boli gene uu? Tarhi ugaana gedeg chini shal uur yum bdag yum, lusiin dagina bdag gej itgelee geed uund yamar ch surug muu yum bhgui, ugaasaa l ulger domogt gardag l zuil, tarhi ugaagaad gene shuu LOL. Neeh lag Serious boloh geed yadchihsan yum, zasgiin gazar l humuusiin tarhiig ugaaj humuusiig hoorond ni eldveer turhirch hagaralduulah, eldviin bulhaigaa daldlahiig oroldohiig tarhi ugaalt gene.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/10
    Хэрэв хожим хойно нууц амрагтай болвол иймэрхүү дагиныг сонговол зүгээр юм. Сүүлэрч байгаад баригдана гэж зовох юмгүй. Нийгэмд огтхон ч ул мөргүй. Эхнэртээ бол "за хөгшин нь гол орж жаахан сэлж байгаад ирье" гэхэд л дуртай нь аргагүй зөвшөөрнө шүү дээ. Харин тэр хүүхэд шуухад л жаахан хэцүү юм даа. Мариа Стопсын суулгацыг дагинад суулгая гэвэл эмнэлгийнхэн 1-рт зөвшөөрөх болов уу, 2-рт хүний нууц хэр хадгалах бол? Эсвэл манай трастынхны бэлгэвч усан дотор ч үйлчлэлээ хадгалах болов уу. Нээрэн мартсанаас тэр дагинууд нь манай Туул голд үзэгддэг болов уу? Үзсэн харсан амьтан байна уу? Эсвэл манай арьс ширний үйлдвэрийнхий гол руу хаядаг шивтэрт хордоод талийчихсан байдаг юм болов уу.

    18 1 Хариу бичих
    • Зочин 2016/03/16
      yo hha shn ineelee :D

  • Зочин 2014/11/08
    yagaad bj bolohgui gj hun gj 2hultei 2 gartai amitan huurai gazar amidarch bhad usan dotor yagaad bas iim amitan bj bolohgui gj...bi l law ilerhi batlagdaagui ch gsen iimerhuu ulger domog ch bnu aman yariand itgedeg.uneheer bhgui zuiliig yagaad delhiin untsug bulan burt adilhnaar yarigdaj tarhana gj.huurai gazar deer ch hurtel jil ireh tutam amitdin shine torol zuilig needeg.oorsdin amidarch bgaa huurai gazar deeree shu dee.getel bid nar yamar ch bagaj tehnik tehnologiguigeer usan dor 30min ch bolj chadahgui shu dee.Ene shinjleh uhaan nariin tehnik tehnologi chin unendee suuliin 100jild l hogjij bgaaa zuil...Huurai gazar deerh amidraltai ch zuirleheergui yamar augaa ertunts usan dor bj bolohiig bid uguisgej bolohgui deer bichsen baisanchlan delhiin bumburtsgin 2/3 g us ezeldeg.Bid bol ene augaa ertuntsiin ochuuhen humhin toos shig l neg heseg...

    10 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/04
    тийм юм байдгуумаа хөгшчүүлээ

    2 1 Хариу бичих
  • Doldoi 2014/10/24
    Hun gedeg ih soniuch amitan

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/24
    Ха ха ха. Энэ мэт цагийн гарз болсон хогон мэдээлэл дахин оруулахгүй байхыг хүсье!

    2 19 Хариу бичих
    • Зочин 2015/12/15
      adilhan sonirhoj unshchihaad daraa n bitgii tegej baildaa ta nar. nadad lav ih sonirholtoi bna. bas humuusiin bichsen commentuud zolig gej hugiin nowshnuud hahaha

    • Зочин 2015/05/28
      https://youtu.be/iuXPdQqMYW0

    • Зочин 2014/12/16
      уншихаа больчихвол болоошдээ ХӨГШӨӨН

    • Hehe 2014/10/24
      Albatai yum shig hunii iitlellig unshchaad, harin uuruu iim hogon setgehuigeesee salaarai...

  • Зочин 2014/10/23
    huurai gazraa ch buren sudalj amjaagui baihad dalai dotor yu ch baij bolno shuudee bid ymar dalaig sudalj uzsen bish

    7 1 Хариу бичих
  • Enkhjin 2014/10/22
    Iimerhuu yum baidag gedegt itgedeg. Baidag gedeg ni barag todorhoi boltson. Sudalgaa ni ch gsn nuutsaar hiigdej l baigaa baih. Harin hezee hun turulhtnii umnu il boloh ve gedeg l bn.

    4 1 Хариу бичих
  • bi-l-bn 2014/10/21
    medeh yum algaa ulger domog shig l yum bna

    0 2 Хариу бичих
  • zochin 2014/10/21
    Delhiin 3nii 2-n us

    6 1 Хариу бичих
  • Зочин 2014/10/21
    Хаха, танай сайтынхан үнэхээр хошин юм аа. MGL гэцэн хүн өөрсдийнх нь бичсэн юмыг дэмжсэн чинь бөөнөөрөө лайк дарсан ч байх шиг, тэгснээ Shuumjlegch гээд хүний бичсэнийг бүгд дислайк дарсан ч байх шиг.

    2 18 Хариу бичих
    • Зочин 2014/10/23
      t1 hun be haha

    • Зочин 2014/10/21
      chi uuruu Shuumjlegch baih aa

  • Зочин 2014/10/21
    загалмай биш, заламгай гэж бичдэг юм

    7 1 Хариу бичих
  • mmmm 2014/10/20
    доороо битүүм байж яаж сээгс хийгээд үр удмаа үлдээгээд байнаа?

    5 1 Хариу бичих
    • Зочин 2015/05/27
      Xa xa chi yasan soniuch yum bee.

    • Зочин 2014/10/20
      yanz buriin eh survaljtai turul buriin medeelel oruulj baih ni zuv zuv. ulger domog medeelel bish yum uu? amjilt hucie edniig buu too, uragshaa!

  • hi 2014/10/20
    Dalaig odooch hurtel bur sudalj chadaagui.tm blohor sonin sodn zuiluud ih bdg bhdaa

    9 1 Хариу бичих
    • hy 2015/05/27
      Tiim shuu. Umnu ni baij bolomgui gej uzdeg bsan zuils suuld bolomjtoi boloh ni batlagddag shuu dee. Dundad zuund ochood humuus nisej chadna, 2 uur tiv deer bgaa murtluu nuur nuuree haraad yariltsaj chadna gej itguuleh geed uzvel hen ch itgehgui l bolov uu.

  • hhh 2014/10/20
    89

    1 1 Хариу бичих
  • Shuumjlegch 2014/10/20
    ulger, domgoor huuhduudiin tarhi ugaahaa bolioch. ternii orond notolgoo batalgaatai tehnik, tehnologi, ulamjlalt arga baril geh met unetei medeelel orchuulj bgaach

    2 23 Хариу бичих
    • holduu-mini-eniig-har- 2014/11/01
      chi ymar mol gar ve tehnik tehnologi shinjleh uhaan nuuts material geed turul buriin medee baihad albatai ym shig nuuts materialiigni songoj unshchihaad olon ym bichih ym shinjleh uhaan tehnik tehnologi unshmaar baival iim nertei tses baigaa tendni orood unshdaa holduu mini

    • Zochin 2014/10/24
      Zarim ulamjlalt notolgoonuud chin odoo itgehed hetsuu l bolood bn shuu de. Bi l lav sarmagchingaas uuseegui...

    • Зочин 2014/10/20
      chuham yuni arga baril gej? chi unshmaargui bgaa bol bi unshmaar bna

    • DADA 2014/10/20
      http://www.youtube.com/watch?v=OVhYo41FOY8

    • Зочин 2014/10/20
      bitii tenegt

  • Зочин 2014/10/20
    гайхалтай

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/20
    Усны ертөнц гээд кино дээр гардаг даа

    3 0 Хариу бичих
  • MGL 2014/10/20
    TIIMEE DALAI DOR UUR SOYOL IRGENSHIL BAIDAG BAIKH GEDEGT BI ITGEDEG.

    18 1 Хариу бичих
    • skinhead 2014/10/21
      unen yumand hen iteg blaa zarim ulsuud bolimoor yum goy medeelel oruulj bhad


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох