АНУ БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Сингапурын Сентоза арал дээр болж байна

М.Саран

2018-06-12 14:00:06

alternative title

АНУ,  БНАСАУ-ын  түүхэн  хэмээн тодорхойлж  байгаа дээд уулзалт  Сингапурын  Сентоза  арлын  Капелла  зочид  буудалд   яг одоо үргэлжилж  байна. Энэхүү  дээд  уулзалтын  талаарх мэдээллийг  цаг хугацааных нь болон үйл  явдлын  дарааллаар нь  хүргэе.  Сингапурын  цагаар  өглөөний  9  цагт  эхлэх  товтой  байсан.  Хоёр орны  төрийн тэргүүн нар  Капелла  зочид  буудалд  тусгайлан зассан  2 улсын төрийн далбаануудыг байрлуулсан хэсэгт   яг  9 цаг  04 минутад  уулзаж  гар  барьснаар  энэ  түүхэн  арга хэмжээ  эхэлсэн гэж  хэлж  болно.

Ингээд  Трамп Ким нар  зөвхөн 2 орчуулагчтайгаар ганцаарчилсан уулзалт хийсэн. Энэ уулзалт 45  минутын хугацаагаар  үргэлжилсэн. Юуны түрүүнд  2 удирдагчийн гар  барьсан  үйл явцаас эхлээд  л  шинжээчид  уулзалт ямар  уур  амьсгалд  болохыг   урьдчилан  таацгааж байсан  гэхэд болно. Ким Жон  Уны  хувьд   бага  зэрэг  биеэ барьсан шинжтэй харагдаж  байсан.  Харин  дээд уулзалтаа  хийхийн өмнө  хэвлэлийнхэнд  товчхон мэдэгдэл  хийж  дахин 2 удирдагч  гар барьсан.  Энэ үед  мэдээж  Ким Жон Ун  харьцангуй   чөлөөтэй  байсан гэхэд болно.  Ерөнхийлөгч  Трамп   энэ үеэр  Умардын удирдагчтай хийж  байгаа  энэ уулзалт нь   амжилттай  болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.   Харин Умард  Солонгосын удирдагчийн  хувьд  2  улс  энэ  дээд  уулзалтыг  хийхийн тулд  олон бэрхшээлийг даван туулсан тухай мэдэгдсэн.    Умард  Солонгосын удирдагч Ким Жон Уны  хувьд   Швейцарт  сурч  байсан гэдэг  мэдээлэл  байдаг.

Хэдийгээр  албан  ёсоор  одоог хүртэл  батлагдаагүй байгаа  ч эцэг  өвөг Кимүүдтэйгээхарьцуулахад  хэлний  асуудал   бол   түүнд байхгүй.  Гэхдээ  мэдээж  төрийн энэ  арга хэмжээн  дээр  орчуулагтайгаар   Солонгос  хэлээрээ  ярьсан.  Ганцаарчилсан уулзалтын  дараагаар  2  улсын  өндөр дээд  албаны төлөөлөгчид Трамп  Ким нарын уулзалтад нэгдэж  өргөтгөсөн  уулзалт хийсэн. Энэ уулзалтад Америкийн  талаас Төрийн нарийн бичгийн дарга  Майк Помпео, Цагаан ордны  аппаратын дарга Жон Келли, Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын  асуудал эрхэлсэн туслах  Жон Болтон  нар  оролцож  байгаа. 

Харин Умард  Солонгосын талаас  бол  тус улсын  Хөдөлмөрийн намйн  Төв  хорооны орлогч дарга  Ким Ён Чхоль болон Ли Сун Ён, гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар  оролцоно гэсэн мэдээлэл ирж байсан. Мөн  Ким Жон Уны  дүү  охин Ким Ё Чжон энэ дээд уулзалтад оролцохоор Сингапурт ирсэн  байгаа.   Бас  өргөтгөсөн уулзалтад оролцож  байгаа гэсэн таамаглал  байгаа юм. 

Одоо бол  2 улсын төрийн тэргүүн үдийн зоог  барьж байгаа тухай  мэдээлэл  ирж байна. Энд  АНУ-аас Филиппинд суугаа  Умард  Солонгосын талтай  өнөөдрийн энэ уулзалт хэлэлцээг хийх  бэлтгэл уулзалтуудыг хийсэн Сун Ким, Фагаан  ордны хэвлэлийн төлөөлөгч  Сарасандерс Үндэсний аюулгүй байдлын  зөвлөл дэхь  Азийн  асуудал  эрхэлсэн ахлах  захирал  Мэтт Поттингер нар нэгдсэн.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл