“Шинэ элсэлт-Боловсрол экспо 2018” үзэсгэлэн яармаг болно

М.Саран

2018-06-13 12:15:57

alternative title

Жил бүр “Модерн Экспо” агентлагаас БСШУСЯ-тай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ элсэлт-Боловсрол экспо 2018” үзэсгэлэн яармаг долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд Соёлын төв өргөөний "Уран зургийн галерей"-н үзэсгэлэнгийн танхимд болно.

Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУCЯ-ны аттестатчилалд тэнцсэн, Боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөc нэг буюу түүнээс дээш магадлан итгэмжлэгдсэн чанартай боловсрол олгож буй дотоодын их, дээд сургууль, коллежууд, гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчийн газрууд, хэлний сургалтууд, МСҮТөвүүд өөрсдийн үйл ажиллагааны бүх талын мэдээллийг шат дамжлагагүйгээр олгож, шинээр элсэгчдээ бүртгэх юм байна.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл

Тайлбар

Тайлбар

  2018-11-19