Өчигдөр нийт 25 компанийн хувьцаа арилжаалжээ

М.Саран

2018-06-13 12:26:53

alternative title

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 662,968 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай би ойл" (HBO+15.00%) болон "Алтайн зам" (AZH+14.95%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" (DAH-14.29%)  болон "Монгол секюритиес" (MSC-9.09%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

""Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгад 920,212 ширхэг үнэт цаас 588,935,680 төгрөгөөр худалдан авах санал ирлээ.

Энэ өдөр "TOP 20" индекс 19765.06 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,447,767,874,227 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

  • Хуваалцах:

Сэтгэгдэл