МЭДЭЭ НЭМЭХ  

Үчимбэрээс ч хурдан хачиг

  • 2,080 уншсан
  • 5
  • 2014/10/23

Дэлхийн хамгийн хурдан машинаас даруй 10 дахин илүү хурдтай амьтан байна гэдэгт та итгэх үү? АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт байдаг тус хачиг нь ургамлын үр шиг жижигхэн хэмжээтэй ч нэг секундэд биеийнхээ хэмжээнээс 322 дахин урт газрыг туулж чаддаг байна. Жишээ нь хүн ийм чадвартай болъё гэвэл нэг цагт 2000 км газрыг туулах ёстой гэсэн үг.

Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Австралийн дэвхэрдэг цох гэхэд нэг секундэд биеийнхээ хэмжээнээс 171 дахин урт зайг туулах чадвартай. Харин дэлхийн хамгийн хурдан амьтан гэгддэг үчимбэр биеийнхээ хэмжээнээс дөнгөж 16 дахин урт зайг туулдаг байна.

Хэд хэдэн их сургуулийн хамтарсан судлаачдын баг өндөр хурдны камер ашиглан явган хүний зам дээр явах хачигны дүрс бичлэгийг буулгажээ. Нүдээр харахад хөл нь үл харагдах тус хачгийг 1916 онд нээсэн боловч түүнээс хойш төдийлөн судлагдаагүй байсаар иржээ.

"Paratarsotomus macropalpis"-ийн бодит хэмжээ

Үчимбэрээс ч хурдан хачиг

Хачиг бидний бодсоноос ч шаламгай ажээ. Аалз хэлбэртний ангид багтдаг “Paratarsotomus macropalpis” хэмээх хачгийг хуурай газрын хамгийн хурдан амьтан гэдгийг саяхны судалгаагаар нотолжээ. Мэдээж биеийн хэмжээтэй нь харьцуулсан үзүүлэлтээр.

Зургийн эх сурвалж: http://nationalgeographic.mn

Бусад төрлийн амьтантай харьцуулсан байдал

Үчимбэрээс ч хурдан хачиг

“Хачигны хурдлах чадварыг тооцоолж үзээд ерөөсөө итгээгүй. Ийм байх ёсгүй дээ гэж бодсон” хэмээн судлаач Samuel Rubin ярьсан юм. Тэрээр судалгаагаа баталгаажуулахаар шийдэн туршилтыг давтсан ч үр дүн нь ижил гарчээ. Ингэсний дараа биеийн жинтэй нь харьцуулахад дэлхийн хамгийн хурдан амьтныг олсон гэдэгтээ сая нэг юм итгэжээ.

Зургийн эх сурвалж: http://nationalgeographic.mn
Эх сурвалж: http://nationalgeographic.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үчимбэрээс ч хурдан хачиг
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • biir-beh 2014/10/27
    hurdan l ym bn

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/24
    Хүн биеийнхээ өндөрөөр гүйнэ гэж ямар юм байдын....

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/24
      Chi joohon 5 nastai huuhedtei uralddaa daraana naad comment oo 1 ergeed unshaarai

  • Kami 2014/10/23
    Gaihaltai

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/23
    Пуужин юм байна доо

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох