Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт ОХУ-д эхэлнэ

М.Саран

2018-06-14 14:20:00

alternative title

Спортын төрлүүдээс хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчдийн хүсэн хүлээдэг “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн" өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнийг үзэхээр 3 сая жуулчин ирнэ гэсэн судалгаа гарчээ. Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ өнгөрсөн 2014 онд Бразил улсад амжилттай зохиогдож, Германы шигшээ баг аваргалж ялалтын цомоо дөрөв дэх удаагаа өргөсөн.

Тэгвэл 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагт ОХУ-д эхлэх гэж байна. Тэмцээний зохион байгуулагч орны төв Москва хот дэлхийн шилдэг 32 улсын тамирчдаа хүлээж аваад байна. Түүнчлэн өнөөдөр болох тэмцээний нээлтийн арга хэмжээнд бэлэн гэдгээ илэрхийлээд байна. 

Тэмцээн өнөөдрөөс ирэх сарын дунд хүртэл хөлбөмбөгийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлэх болно. Тэмцээн Оросын 11 хотын 12 цэнгэлдэхэд явагдах юм. Тоглолтын хуваарийг ЭНД дарж харна уу.

  • Хуваалцах:

Сэтгэгдэл