МЭДЭЭ НЭМЭХ  

Орионы ордны солирын урсгал болон нарны хагас хиртэлт болно

  • 1,755 уншсан
  • 2
  • 2014/10/21

2014 оны 10-р сард манай гарагийн оршин суугчид Орионы ордны солирын урсгал болон нарны хагас хиртэлтийг ажиглаж болох нь.

Солирын урсгал буюу манайхны нэрлэдгээр солирын бороо нь 2014 оны 10-р сарын 21-22-нд шилжих шөнө Орионы одны ордны мужид ажиглагдах юм байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байгаа ажиглагчид одот тэнгэрийн зүүн өмнөд хэсэгт, урьд хэсэгт байгаа ажиглагчид тэнгэрийн зүүн хойд хэсэгт солирын бороог харж болох гэнэ.

Шөнө дундаас эхлэн үүр цайх хүртэл ажиглалт хийхэд хамгийн тохиромжтой үе бөгөөд цагт 25 хүртэлх тооны солирыг харж болох аж. Солир шөнийн тэнгэрт зурвас гэрэл мэт харагддаг бөгөөд үүнийг монголчууд “од харвах” гэж хэлдэг байна. Хэрэв үүлгүй цэлмэг байвал жинхэнэ оддын шоуг үзэж болно гэсэн үг.

Харин нарны хагас хиртэлт 10-р сарын 23-24-нд болох юм байна. Энэ удаагийн хиртэлт тийм сүртэй болохгүй ч гэсэн, нарны урдуур орсон сарны сүүдэр хэзээнээс л хүмүүсийг чичрүүлэн догдлуулсаар ирсэн билээ.

Нарны энэ удаагийн хиртэлтийг Өмнөд Америк болон ялангуяа Аляск, Канадын оршин суугчид түүнчлэн Оросын дорно зүгт маш сайн ажиглаж болох аж. Дэлхийн бусад оршин суугчид хиртэлтийг харж чадахгүй ч нөлөөллийг нь мэдэрч байх гэнэ. Нарны хиртэлт шинэ сартай үед, сар нарны өмнүүр орж түүнийг бүтнээр нь буюу хагас халхлах үед болдог. Сарны сүүдэр эхлээд Камчатка, Чукоткад дэлхийн цагаар 19:37 UT-т тусна. Оргил үе нь 10-р сарын 24-нд 21:44 UT цагт болох юм байна. Үргэлжлэх хугацаа нь 4 цаг гаруй. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орионы ордны солирын урсгал болон нарны хагас хиртэлт болно
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • bayaraa- 2014/10/23
    Битгий ингэж худал юм бичээ.. Урд шөнө 12-03 хүртэл балай юм шиг тэнгэр ширтэж, нэгийг харсангүй.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/23
      Hahahaha Нарны энэ удаагийн хиртэлтийг Өмнөд Америк болон ялангуяа Аляск, Канадын оршин суугчид түүнчлэн Оросын дорно зүгт маш сайн ажиглаж болох аж. Дэлхийн бусад оршин суугчид хиртэлтийг харж чадахгүй ч нөлөөллийг нь мэдэрч байх гэнэ. gezen baigaa bizdee shunujinguu tenger haraad shoss


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох