МЭДЭЭ НЭМЭХ  

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

  • 4,374 уншсан
  • 6
  • 2014/10/21

Найруулагчдын оновчтой сонголт, шилдэг нүүр хувиргагчид, гол нь жүжигчдийн гайхалтай тоглолтын үр дүнд тэдний бүтээсэн дүр бодит эхтэйгээ усны дусал мэт адилхан болох удаа байна. Таалан болгооно уу.

Жейми Фокс «Рэй» кинонд Рэй Чарльзийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Рэй Чарльзийг кино бүтээх ажилд татан оролцуулахын тулд киноны эх зохиолыг Брайль үсгээр хөрвүүлсэн байна.

Филип Сеймур Хоффман «Капоте» кинонд Трумен Капотегийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Кино 9-р сарын 30-нд Трумен Капотегийн төрсөн өдрөөр анх дэлгэцэнд гарчээ.

Дэниел Дэй-Льюис «Линкольн» кинонд Авраам Линкольны дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Эхлээд Авраам Линкольны дүрд Лиам Нисон тоглохоор батлагдсан ч «Золиос» кинонд тоглохыг илүүд үзэж татгалзсан байна.

Сальма Хайек «Фрида» кинонд Фрида Калогийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Хэдийгээр Эдвард Нортон эх зохиолыг хэд хэдэн удаа өөрчлөн бичсэн ч нэр нь огт дурдагддаггүй гэнэ.

Марион Котийяр «Ягаан өнгөт амьдрал» кинонд Эдит Пиафийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Энэ кинонд тоглохын тулд Марион Котийяр хөмсөг болон духныхаа үсийг хуссан байна. Нүүр хувиргахад бараг 5 цаг болдог байсан гэнэ.

Дензел Вашингтон «Малькольм Икс» кинонд Малькольм Иксийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Найруулагч Спайк Ли «Малькольм Икс» киног маш сайн бөгөөд хүмүүжлийн ач холбогдолтой болсон гэж үздэг тул хүүхдүүдийг хичээлээ таслаад ч болсон энэ киног үзэхийг уриалдаг байсан гэнэ.

7. Гэри Олдман, Хлоя Уэбб нар «Сид Нэнси хоёр» кинонд Сид Вишес, Нэнси Спанджен нарын дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Энэ кинонд Guns N’ Roses хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тогложээ.

Кейт Бланшетт «Би тэнд байгаагүй» кинонд Боб Диланы дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Кейт Бланшетт эр хүн шиг харагдахын тулд өмдөн дотроо оймс чихсэн гэдэг. Энэ нь түүнийг эрэгтэй хүн шиг явж сурахад тусалсан гэнэ.

Жон Хёрт «Заан-хүн» кинонд Жозеф Меррикийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Жон Хёртын гадаад төрхийг үнэмшилтэй гаргахын тулд зураг авалтын багийнхан «Заан-хүн» Жозеф Меррикийн спиртэнд хадгалаастай байсан нүүрний хэвийг ашигласан байна.

Гретхен Мол «Ичгүүргүй Бетти Пейж» кинонд Бетти Пейжийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Хью Хефнер Бетти Пейжэд урьдчилан энэ киног үзүүлж зөвлөгөө хүсчээ. Кино түүнд их таалагдсан бөгөөд харин өөрийгөө хэзээ ч «ичгүүргүй амьтан» байгаагүй гэж хэлсэн гэдэг.

Жеффри Раш «Питер Селлерсийн амьдрал ба үхэл» кинонд Питер Селлерсийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Жеффри Раш эхлээд «тун ч гоц нэгэнд л тохирох дүр байна» гэж үзээд тоглохоос татгалзаж байжээ.

Бруно Ганц «Бункер» кинонд Адольф Гитлерийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Бруно Ганц дүрдээ орохын тулд Адольф Гитлерийн жирийн хоолойгоороо ярьсан цор ганц бичлэгийг л судалсан гэнэ. Тэрээр хожим нь: «энэ бол бидний үзэн яддаг орлио тасалданги хоолой биш байсан. Харин ч зөөлөн, таатай баргил хоолой байлаа» гэж өгүүлжээ.

Бен Кингсли «Ганди» кинонд Мохандас Карамчанд «Махатма» Гандийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Бен Кингсли энэ дүрдээ маш сайн орсон тул үзэгчид түүнийг «Гандийн сүнс» гэж нэрлэж байсан гэнэ.

Бага Роберт Дауни «Чаплин» кинонд Чарли Чаплины дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Кинонд тоглохын тулд Роберт Чарли Чаплины бүх киног үзсэн байна.

Шарлиз Терон «Мангас» кинонд Эйлин Вуорносын дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Шарлиз Терон дүрдээ орж цуврал алуурчны дүрийг бүтээхийн тулд бараг 15 кг нэмсэн гэдэг.

Жим Керри «Саран дээрх хүн» кинонд Энди Кауфманы дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Жим Керри зураг авалт эхлэхээс дуусах хүртэл бүх хугацаанд «дүрдээ» амьдарч, өөрийгөө Энди гэж дуудахыг шаарддаг байжээ.

Роберт Де Ниро «Галзуу бух» кинонд Жейк Ламоттын дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Киноны 2-р хэсэгт Роберт Де Ниро 27 кг нэмжээ. Таргалахын тулд тэрээр гоймон, цөцгийн тос болон бусад итали хоол ихээр идэж байсан гэнэ.

Майкл Дуглас «Лааны суурины араар» кинонд Либерачегийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Либерачегийн дүрийг анх Робин Уильямст зориулсан байжээ.

Женнифер Лопес «Селена» кинонд Селена Кинтанильягийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Энэ дүрийг сайн бүтээхийн тулд Женнифер Лопес Селенагийн гэр бүлийнхэнтэй танилцаж, зураг авалтын үед санаанд таараагүй зүйл байвал шүүмжилж байхыг хүсэж байжээ.

Энтони Хопкинс «Хичкок» кинонд Альфред Хичкокийн дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Жүжигчнийг энэ дүрд оруулахын тулд нүүр хувиргах багийнхан 6 янзын багийг туршин үзэж байжээ.

Чэдвик Боузман «Өгсөх зам» кинонд Жеймс Брауны дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Чэдвик Боузман Брауны онцгой чамин хөдөлгөөнүүдийг сурахын тулд 7 хоногт 5 өдөр хичээллэдэг байв. Киноны бүжгийн бүх номеруудыг тэр өөрөө гүйцэтгэсэн юм. *

Эдди Редмэйн, Фелисити Жонс нар «Цорын ганц онол» кинонд Стивен болон Жейн Хокингуудын дүрд

Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд

Эдди Редмэйн өөрөө Стивен Хокингтой уулзаж байжээ. Суутны дүрийг гаргах маш хэцүү байсан тухай тэрээр хожим нь дурссан байдаг.

Эх сурвалж: VIva.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бодит хүмүүс ба тэдний кино хувилбарууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • setgegdel 2015/06/23
    gaihaltai

    0 0 Хариу бичих
  • Comment 2014/10/22
    Bruno Ganz Downfall-d togloson, The Bunker kinond Anthony Hopkins Hitleriin durd togloson

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/21
    Төрцөн юм биш үү

    0 0 Хариу бичих
  • ToPaZoR 2014/10/21
    зарим нь бүр андуурмаар адилхан хувирч чадсан байна, гайхмаар... Яг одоо би La Vie En Rose- ягаан өнгөт амьдрал гэдэг киног татаж байна

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/21
    the lady kinon deer jujigchin bas bodit huntei ni yaaag adilhan bsn

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/10/21
    uneheer gaihaltai huvirchee zarim ni barag neg l hun yum shig...

    3 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох